Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах бүсчлэлийн хил хязгаар

92d5c7599702189869dae972304f681d0e9e548dНийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах бүсчлэлийн хил хязгаарыг газрын төлбөрийн үнэлгээний бүсчлэлд үндэслэн баталсан билээ
Нийслэлийн  нутаг дэвсгэрийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд заагдсан үнэлгээнээс тооцон 1 дүгээр бүсэд 1,0 хувь, 2,3 бүсэд 0,8 хувь, 4,5 дугаар бүсэд 0,6 хувь байхаар тус тус тогтоосон бөгөөд 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж байна.
1 дүгээр бүсчлэлд хамрагдах:
Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 13, 14, 15, 16, 18, 25 дугаар хороо, Сонгинохайран дүүргийн 2, 3, 14, 15, 16, 17, 18, 19, 27, 29, 23, 30, 31 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 11,15 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо.
2 дугаар бүсчлэлд хамрагдах:
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрх дүүргийн  7, 8, 10, 11, 12, 26 дугаар хороо, Сонгинохайран дүүргийн 4, 20 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12 дугаар хороо.
3 дугаар бүсчлэлд хамрагдах:
Баянгол дүүргийн 9, 10, 11, 21, 22, 23 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 9, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороод,  Сонгинохайран дүүргийн 1, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 21, 22, 24, 25, 26, 28, 32 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 13, 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 5, 6, 7, 8, 9, 10, 12, 16 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 13, 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр хороо.
4 дүгээр бүсчлэлд хамрагдах:
Сүхбаатар дүүргийн 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороо, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Багахангай дүүргийн 1 дүгээр хороо.
5 дугаар бүсчлэлд хамрагдах:
Налайх дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7 дугаар хороо, Багануур дүүргийн 2, 3, 4, 5 дугаар хороо, Багахангай дүүргийн 2 дугаар хороо.
Татварын Ерөнхий Газар


URL:

Сэтгэгдэл бичих