Төв эмнэлэг, төрөлжсөн төвүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдлийн мэдээлэл
Эрүүл мэндийн сайдын 2012 оны 427 тоот тушаалын дагуу төв эмнэлэг, төрөлжсөн төвүүдийн хүлээгдлийн мэдээг 2013 оны 2 дугаар сарын 22-ны байдлаар нэгтгэсэн дүн.
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ
2013 оны 2 дугаар сарын 22-ны байдлаар тус эмнэлгийн амбулаторын үзлэгийн кабинетууд хүлээгдэлгүй гэж мэдээлсэн байна.
Оношилгооны кабинетын хувьд ЭХО- оношилгоо 3-6 хоног, рентген (цээж гэрэлд харах), ходоодны дурангийн оношилгоо 7-14 хүртэлх хоногийн хүлээгдэлтэй байна.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ
Амбулаторын үзлэгийн болон оношилгооны кабинетийн хувьд хүлээгдэлгүй байна. Харин хэвтүүлэн эмчлэх дотрын 1, 2 дугаар тасаг 15-30 хоног, уламжлалт эмчилгээний тасаг 3-6 хоногийн хүлээгдэлтэй байна.
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Оношилгооны кабинетын хувьд рентген, зүрхний бичлэг, хэвлий эхо 3-6 хоног, зүрхний эхо, ходоодны дурангийн оношилгоо, тархи судасны доплер 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хувьд зүрх судас, мэдрэлийн мэс засал, мэдрэл судлалын тасаг 3-6 хоног, дотоод шүүрэл, булчирхайн тасаг 7-14 хүртэлх хоногийн хүлээгдэлтэй байна.
ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Оношилгооны кабинетын хувьд рентген 3-6 хоног, дурангийн оношилгоо 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
ГЭМТЭЛ, СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
Тус төв нь цахим бүртгэл нэвтрүүлээгүй учраас амбулаторын үзлэгийн болон оношилгооны кабинетийн хувьд хүлээгдлийн мэдээгүй ирүүлээгүй. Харин хэвтүүлэн эмчлэх насанд хүүхдийн гэмтлийн тасаг 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.
Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Арьсны өвчин судлалын төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвүүд 2013 оны 2 дугаар сарын 22-ны байдлаар ирүүлсэн мэдээгээр амбулаторын үзлэгийн болон оношилгооны кабинет, хэвтүүлэн эмчлүүлэх тасгууд хүлээгдэлгүй байна.
Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитыг газар
2013-1-30
URL: