“Изинис Эйрвэйз” хэзээ сааталгүй нисдэг болох бол

eznisТуулах тэнгэр цэлмэг
Тухлах зорчиг амгалан
гэсэн нөгөө сайхан реклам уриа хаачив аа
Монголын нисэх салбарт өөрийн гэсэн орон зайгаа хэдүйнээ эзэлсэн авиа компани болох Изинис эйрвэйз компанийг Мобикомоос төрсөн охин компани, орон нутгийн нислэгт голлох үүрэгтэй, шинэ онгоц оруулж ирж иргэдэд үйлчилдэг  гээд ам сайтай байсан үйлчүүлэгчид дахиад л бухамдаж эхэллээ.
Хэдий техник технологио цаг тухайд нь шинэчилж олон давтамжтайгаар орон нутгийн нислэг үйлддэг ч тус компанийхан жилд хэд хэдэн удаа ослын буулт хийх болсоор гурван жилийн нүүр үзэх болжээ. Эргэн дурдвал 2011 онд “Өнөөдөр 11.00  минутанд ниссэн “Изинис Эйрвэйз” компанийн Улаанбаатар- Баян-Өлгийн чиглэлийн онгоц  замдаа мотор нь доголдож,  битүүмжлэл алдагдсанаас хүчилтөрөгчийн хэмжээ дутагдаж 13.00 минутанд яаралтай “Чингис хаан” онгоцны буудалд ослын буулт хийлээ.  Баян-Өлгийн чиглэлд ниссэн зорчигчдыг өөр онгоц руу шилжүүллээ”. /эх сурвалж Болод.мн/  Мөн “Говь-Алтай-Улаанбаатарын чиглэлд нисэх байсан онгоцны бохирын хоолой  битүүрснээс 2 цаг саатсан байна. Орон нутгийн хамгийн олон чиглэлд, өндөр давтамж тайгаар нислэг үйлддэг “Изинис Эйрвэйс” компанийн  JY9903 онгоц өчигдөр Увсын Улаангомд газардах байсан ч Хөвсгөлийн Мөрөнд буужээ”. Хүрэх газраа очоогүй нисэх багийнхан онгоцоо газардуулаад зорчигчдыг буулгасан ч ямар нэг мэдээлэл өгөөгүй аж. Баттай эх сурвалж “Увсын Улаангомын чиглэлд явсан JY9903 онгоцны генераторт гэмтэл гарсан” гэв. Яагаад гэмтэл гарсан, хэзээ нислэгээ  үргэлжлүүлэх боломжтойг тус компанийн мэдээллийн ажилтнаас тодруулахад “Улаан гомд агаар муу байна. Манай онгоцонд ямар нэгэн гэмтэл гараагүй. Нислэгээ үргэлжлүүлэх цагаа хэлээгүй байна” гэв. Хөвсгөлийн Онцгой байдлын хэлтсийн дарга С.Даваахүүтэй холбогдон энэ талаар тодруулахад “Изинис Эйрвэйс” компанийн онгоц Завхан аймгийн Түдэвтэй сумын ойролцоо нисэж байхад генераторт нь гэмтэл гарч, манай аймгийн төвд буусан. Онгоц 16 зорчигчтой байсан. Буулт хийх үед ямар нэг онцгой зүйл болоогүй” /эх сурвалж Өнөөдөр сонин/ гээд тоочоод байвал нилээд хэдэн ослын буултыг хийгээд амжиж.
Тэгвэл уржигдархан буюу 2013 оны 03 сарын 03 нд EZA955 аялалын дугаартай Улаанбаатар – Даланзадгад чиглэлийн нислэгийн явцад Сааб340Б агаарын хөлгийн нэг хөдөлгүүрт бага зэргийн техникийн саатал гарч тус нислэгээр зорчих байсан 20 зорчигчийг дараагийн нислэгт шилжүүлэн Даланзадгад хотод буулгасан аж. Энэ тухайгаа албан ёсоор мэдэгдэл гаргаж иргэдээс уучлал гуйсан хэдий ч жилдээ хоёроос доошгүй удаа ослын буулт хийгээд байвал нислэг аюулгүй байдлын чанарын шаардлага хангах уу гэсэн асуудал урган гарч ирэх биз ээ.

Д.Батсүх

URL:

Сэтгэгдэл бичих