“Эхийн сэтгэл”-ийг уран зургаар илэрхийлнэ

386596_10151240226887903_1688959289_nТун удахгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан  барилгачдын талбайд байрлах  / Art House / Арт галерейд “Эхийн сэтгэл” сэдэвт уран зургийн үзэсгэлэн 3-р сарын 06-ны 18.00 цагт нээлтээ хийх гэж байна.

Уг үзэсгэлэнг урлаг уран зургийн гайхамшгийг мэдэрч, бишрэн хүндэлдэг, урлагт хайртай М.Түвшинбаяр, Д.Хишигжаргал гэх  хоёр бүсгүй санаачилж  өөрсдийн хувийн цуглуулга  болон Монголын томоохон зураачдын уран зургуудаас бүрдүүлж үзэгч олны мэлмийг баясгах юм. Үзэсгэлэнд  эх орны байгаль, түүх, ёс заншил, хүн ардын аж байдал, орчин үеийн чиг  хандлагыг харуулсан бүтээлүүдийг дэлгэн тавихаар зэхээд байгаа аж. Тиймээс та бүхэнийг энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирж өргөнөөр оролцохыг урьж байна. Үзэсгэлэнгээс олсон орлогыг өрх толгойлсон болон амжиргааны түвшин доогуур ээжүүдэд гэр авч өгөхөд зориулна гэж зохион байгуулагчид нь ярьлаа.

Урлаг бол хүн төрөлхтөн бидний олж, нээж илрүүлсэн аугаа мэдлэг бөгөөд оюун билэг, авъяас чадварын дээд илрэл. Тэр дундаа уран зураг бол хүний нүдээр үзэж, оюунаар тунгаагдан  сэтгэлийг баясгах гайхамшиг юм.


URL:

Сэтгэгдэл бичих