АНУ-ЫН ХАКЕРЧИД ХЯТАДЫН АРМИЙН ЦАХИМ ХУУДАСТ ХАЛДСАН
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Хятадын цэрэг армийн хоёр цахим хуудас өнгөрсөн сард дунджаар 144 мянган удаа халдлагад өртсөний ихэнх нь АНУ-ын хакерчид байсан гэж Хятадын армийнхан хэлж байна.
Олон улсын цахим халдлагуудын удаан үргэлжилж байгаа кампанит ажиллагааг явуулж байгаа Ардын чөлөөлөх армийг АНУ-д төвтэй интернэт хамгаалалтын компани буруутгаснаас хэдэн өдрийн дараа Хятадын Батлан хамгаалахын яамнаас уг мэдэгдлийг хийжээ.
Хятадын БХЯ болон армийн цахим хуудас руу сүүлийн жилүүдэд халдах нь ихэссээр байна гэж Хятадын армийн албан ёсны төлөөлөгч Гэн Яншэн мэдэгдлээ.
2012 онд манай улсын цахим хуудсууд руу халдсан тохиолдлын 63 хувь Америкаас байсан гэж тэрбээр хэлээд нотлогдсон халдлагуудын эх сурвалжуудын талаар тодорхой зүйл хэлсэнгүй.
Дэлхийн цахим халдлагуудын олонход Хятад улсыг буруушаадаг ч, манай улс цахим халдлагын гэмт хэргийн буруутан нь биш харин ч эсрэгээрээ хохирогч гэж Бээжингээс мэдэгдээд байгаа.
Вашингтон кибер дайныхаа тоног төхөөрөмжүүдийг өргөжүүлэн тэлэхээр төлөвлөж байна гэж Хятадын БХЯ-наас мөн мэдэгдсэн юм. Эдгээр оролдлого нь ямар ч нэмэргүй бөгөөд АНУ-ын эрх мэдэлтнүүд тус улсаас хийсэн мэдээллээ “тайлбарлаж, тодорхой болгох”-ыг хүсч байна.
Г. Доржханд
URL: