Буян Жагаа эдийн засгийн форумд хандивласан 5 сая төгрөгөө буцааж авна

208438_613934191956557_53633899_nТөрийн ордонд болж байгаа Монгол эдийн засгийн форум гэх сүржин нэртэй даржин хурал ёстой олон бизнесмэнүүдийн хараалыг барж, уурыг дуусгаж байгаа бололтой.

Ямар сайндаа Буян компанийн захирал Б.Жаргалсайхан үг хэлж байхад “Одоо дуусга, хугацаа болж байна” гэсэн анхааруулгад ихэд бухимдаж “Би та нарт өгсөн 5 сая төгрөгөө авна” хэмээн сүрдүүлж байж хэдэн минут ярьлаа. Ёстой Жагаа тулдаа л хэдхэн минут там тум ярьж авлаа хэмээн форумд оролцогчид шуугиж байлаа.

Цаг хугацаагаа нарийн зохион байгуулж чадаагүй, олон хүн уриад үг дуу хоолой, үзэл бодол санал санаачлагыг нь тусгаж авч чадахгүй байж түүнийгээ Монголын хэмээн сүржигнэх нь ёстой л инээдмийн жүжиг хэмээн хэлхэд тун зохимоор байна. Дэмий зүйлд мөнгө цагаа үрсэн оролцогчид ч ихээхэн бухимдалтай байна.

Хандивлагч, эсвэл такс төлж оролцож буй оролцогч нь мөнгөө буцааж нэхэж байгаа нь дэлгүүрээс худалдан авсан бараагаа буцааж буй, кино жүжиг үзээд таалагдахгүй бол тасалбараа буцаадагтай ижил бусуу! Тайз дэлгэцхэндээ анхаархаас биш утга агуулга, оролцогчдоо сонсох зэрэг дээр, зохион байгуулалт дээрээ үнэхээр ОНЦ МУУ дүн авч форум цааш сажилсаар байна.

alt

Б.Цог


URL:

Сэтгэгдэл бичих