Зорилгодоо хүрэх боломжийг Голомт банк олгоно

9Таны зорилго юу вэ?

 
Гадаадын нэр хүндтэй сургуульд мастерийн зэрэг хамгаалах, Усанд сэлж сурах, Бал сараа Балид өнгөрүүлэх, Байртай болох, Хувийн бизнесээ шинээр эхлүүлэх, Албан тушаал ахих, Жингээ хасах, Италид очиж дуурь үзэх, Жолооны курсэд суух… Энэ мэтчилэн хүний хүсэл мөрөөдөл, хэрэгцээ шаардлага янз янз боловч хүрэх цэг болон боломжит хугацаагаа зөв тодорхойлж, мөрөөдлөө зорилго болгохын цагт хүссэн үр дүн ойрхон байдаг гэлцдэг.
Таны хүрэхийг хүсч буй тэр л зорилгоо биелүүлэхэд Голомт банк санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр 2013 оны 02-р сарын 25-наас эхлэн “Зорилгоо санхүүжүүлье” аяныг албан ёсоор эхлүүллээ.

 


Таны зорилго хэмжигдэхүйц бас хүрч болохуйц байх ёстой

Юун түрүүнд та хэмжигдэхүйц бас хүрч болохуйц зорилго өмнөө тавих ёстой. Бал сараа Балид өнгөрөөхийн тулд хэдий хэмжээний мөнгө шаардлагатайг урьдчилан тооцоолж, зорилгодоо хэрэгтэй санхүүжилтийг маргааш гэж хойшлуулалгүйгээр өнөөдрөөс эхлэн хуримтлуулж эхлэх нь чухал юм. Зорилгодоо хүрэх боломжит хугацаа болон зорилтууд тодорхой болохын цагт танаас шаардагдах хамгийн чухал зүйл бол зорилгодоо үнэнч байх явдал. Өөрөөр хэлбэл зургаан сарын дараа гадаадад хүссэнээрээ аялахын тулд хуримтлал үүсгэж яваад замын дундаас энэ мөнгөө өөр зүйлд зарцуулчихъя гэсэн бодол гэнэт төрөхийг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс эрхэм та зорилгоо зөв тодорхойлж, зорилгодоо үнэнч тууштай байгаарай!

 

 
Сонголт өргөн, боломж дүүрэн
2013 оны 7-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд Голомт банкны олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ эрхэм таны зорилгыг биелүүлэхэд чиглэгдэх бөгөөд дээрх хугацаанд тус банкнаас бүтээгдэхүүн үйлчилгээ авах бүртээ харгалзах онооны урамшууллыг хүртэж, оноогоо нэмэгдүүлэх замаар төрөл бүрийн хөнгөлөлт, урамшуулалд давхар хамрагдах боломжтой.
Таны 3 сараас дээш хугацаагаар нээлгэсэн хадгаламжийн 100 мянган төгрөгийн орлого тутамд 100 оноо, цахим банкны үйлчилгээний бүртгэл 50 оноо, өөрийн данснаасаа хийсэн гадаад гуйвуулга бүрт 100 оноо гэх мэтээр онооны урамшуулал олгогдоно. Та оноогоо цуглуулан Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээс үнэ төлбөргүй авахаас гадна хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой.
Таны оноо 3000 болсон тохиолдолд дотоодын энгийн эрхтэй карт үнэгүй авах, 5000 болсон тохиолдолд Easy Info үйлчилгээ үнэгүй авах зэргээр боломжууд цааш үргэлжилнэ. Цуглуулсан оноо тань 30 000 болсон тохиолдолд орон сууцны, автомашины, сургалтын зээлүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах юм.
Түүнчлэн Entera store, Интерном, Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн, Тэнгис кино театр, Naran Lifestyle – Adidas, Next electronics зэрэг худалдаа үйлчилгээний байгууллагуудаас хүссэн бараа бүтээгдэхүүнээ авах эрхийн бичгийг таны цуглуулсан оноонд харгалзуулан олгоно.
Аяны хүрээнд 50 мянган оноо цуглуулсан тохиолдолд 50 мянган төгрөгийн, 100 мянган оноо цуглуулсан тохиолдолд 100 мянган төгрөгийн гэх мэтээр дээрх байгууллагуудаас худалдан авалт хийх эрх тань нэмэгдсээр байх юм байна.
“Зорилгоо санхүүжүүлье” аян эрхэм таныг зорилгодоо үнэнч байж, санхүүгийн нарийн төлөвлөгөөнийхөө үр шимээр амжилтанд хүрэхийг санал болгохын зэрэгцээ Голомт банк аз од нь гийсэн харилцагчдынхаа зорилгодоо хүрэх боломжийг улам ойртуулж, тэдний зорилгыг санхүүжүүлэхэд уг аянаа чиглүүлж байна. Өөрөөр хэлбэл урамшуулалт аяны хүрээнд 1000 оноо тутамд 1 ширхэг сугалаа олгогдож, азтан болсон 6 харилцагчийнхаа зорилгыг Голомт банк санхүүжүүлэх юм.

 


Таны зорилгыг Голомт банк санхүүжүүлнэ

Хагас жил орчим хугацаанд үргэлжлэх Голомт банкны “Зорилгоо санхүүжүүлье” аяны эхний шатны шалгаруулалт 2013 оны 05-р сарын 03-ны өдөр хоёр дахь шатны шалгаруулалт 2013 оны 7-р сарын 19-ний өдөр тус тус явагдаж, уг аяны хүрээнд аз од нь гийсэн 6 харилцагч шалгарч, тэдний өмнөө тавьсан зорилгынх нь санхүүжилтын 30 хүртэлх сая төгрөгийг Голомт банк санхүүжүүлэн дэмжих юм.
Иймээс эрхэм та зорилгоо зөв тодорхойлж, зорилгынхоо төлөө тууштай тэмцээрэй! Зорилгодоо хүрэх боломжийг Голомт банк танд олгоно.
“Зорилгоо санхүүжүүлье” аяны талаарх мэдээлэл болон бүтээгдэхүүн үйлчилгээний харгалзах оноо, хөнгөлөлт урамшууллын талаар www.golomtbank.com цахим хуудас болон 1646 утаснаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай!

 


URL:

Сэтгэгдэл бичих