Япон эмээ дэлхийн хамгийн өндөр настан болов
Японы иргэн Мисао Окава 114 насандаа дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэйгээр Гиннесийн амжилтын номонд багтлаа. Түүний өрсөлдөгч, 116 настай гэгдэж буй Екатрина Козак одоохондоо Украины амжилтын номонд л бичигдээд байгаа аж.
Осака хотын өндөр настнуудын асрах газарт амьдардаг Окавад Гиннест бүртгэсний гэрчилгээг төрсөн өдрийн бэлэг болгон урьдчилж илгээсэн байна. Тэрбээр энэ сарын 5-нд 115 насыг зооглох аж. Окава эмээ ийм нэр хүндтэй цол хүртэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, урт наслалтынхаа жорыг дэлгэжээ. Түүний хувьд ийм урт наслахын тулд эрүүл мэнддээ байнга анхаарч байх ёстой гэнэ.
Мисао Окава амьдралдаа нэг ч удаа өвдөж байгаагүй аж. 1898 онд төрсөн тэрбээр гурван хүүхэдтэй. Тэдний хоёр нь 90 насны ойгоо тэмдэглэж байжээ.
URL: