Япончуудын интернэт буудал ФОТО

s98868830Япон улс бол хүн ам ихтэй, өндөр хөгжилтэй орон. Тийм газарт ажиллаж амьдрахад тулгардаг нэг бэрхшээлтэй асуудал бол тохиромжтой орон сууц олох аж. Учир нь өндөр үнэтэй түрээс энгийн ажилчин хүний хувьд нийт орлогийн 60-70%-тай тэнцэхүйц хэмжээтай байдаг байна. Тиймээс тэдэнд амьдарч болох нэгэн хямдхан газар бол олон нийтийн интернэт “буудал” юм. Тэр нь 1-2 мк2 бүхий хэмжээтэй, ор болон ширээний компьютероос бүрдсэн жижигхэн сууц аж. Өдрийн 25 доллар, 7 хоногийн 150 долларын үнэтэй бөгөөд интернэт, уух зүйл нь үнэгүй. Харин усанд орох бол нэмж 3 доллар төлөх шаардлагатай болдог байна.
 
 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих