Камбож улсын цэцэрлэг, сургуулийн сониноос

w406Ази тивийн Зүүн өмнөд хэсэгт орших Камбож улсын сургуулийн өмнөх болон бага боловсролын байгууллагын үйл ажиллагаатай танилцах багийн бүрэлдэхүүнд орж, тус улсын 5 цэцэрлэг, сургуулийн цогцолборын үйл ажиллагаатай танилцсан сэтгэгдлээ  хуваалцахыг хүслээ. Бид 2013 оны 1 дүгээр сард Камбож улсад зочилсон юм.
Камбожийн Засгийн газраас ядуурлыг бууруулахын тулд боловсролыг нэн тэргүүнд тавьж, улс орны ирээдүй болсон хүүхдээ боловсролтой болгон өсгөх нь чухал гэж үздэг болсон ажээ. АНУ-ын эрдэмтэн тус орны хөгжлийн талаар судалгаа хийхдээ аль чиглэлд хөрөнгө оруулалт хийх вэ гэгдийг авч үзээд, хүүхдэд хөрөнгө оруулах нь илүү үр дүнтэй гэж үзсэн байна. Тийм ч учраас сургуулийн өмнөх боловсролд ихээхэн анхаарч, цэцэрлэгийн насны хүүхдийн сургалтын хөтөлбөр гаргах нь зүйтэй гэдэг дүгнэлтэд хүрээд байгаа гэж боловсролын төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг мэргэжилтэн бидэнд танилцуулсан юм.
Тус улсад дараах хэлбэрийн цэцэрлэгүүд ажилладаг байна.
•    Улсын цэцэрлэг
•    Хувийн цэцэрлэг
•    Тусламж хандивын
•    Гэр цэцэрлэг
Цэцэрлэгт 3-5 настай хүүхдүүд хамрагддаг. Мөн 5 настнууд бүхий цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор ажилладаг.
Цэцэрлэг бүр өөр өөрийн онцлогт тохирсон үзэл баримтлал, дүрэм, сургалтын хөтөлбөрөө боловсруулж, түүнийгээ баримтлан ажилладаг ажээ.
Камбожид хүүхдэд сургуулийн өмнөх болон бага боловсрол олгох ажил ард иргэдийн идэвхтэй үйл ажиллагаа болон төрийн бус байгууллагын дэмжлэг туслалцаатай хөгжиж байгаа гэж үздэг байна.
Одоо та бүхэндээ эхлээд Японы Олон улсын CYK байгууллагын дэмжлэг туслалцаа үзүүлдэг цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцуулъя.
Японы энэхүү байгууллага нь багш нарын цалин, хүүхдийн хоол хүнс, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг олон чиглэлээр хандив тусламж үзүүлдэг бөгөөд тусламж авдаг цэцэрлэгийн багш нар чин сэтгэлээсээ талархаж байдгаа илэрхийлж байлаа.

Кандал хотын Такмао цэцэрлэг      

Бага сургууль болон цэцэрлэгийн цогцолбор
Цэцэрлэгт нь 351 хүүхэд хүмүүждэг бөгөөд 15 багш ажилладаг.
Өдрийн цагийн хуваарь: Өглөө 7.30-10.30, Өдөр 13.00-15.30
Бага сургуулиас гаргасан хөтөлбөрийн дагуу сургалтын үзэл баримтлал, хөтөлбөрөө боловсруулан ажилладаг.

Такмао цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт 5 үндсэн чиглэлээр хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаа тусгагдсан байдаг. Үүнд:
1.    Биеийн хөдөлгөөн
2.    Соёл, ёс заншил
3.    Нийгэм, харилцаа
4.    Мэдлэг олгох ба тунгаах арга
5.    Үг  (эх хэл)

Сургалтын булангууд

Тапром нутгийн Банкиан  цэцэрлэг

Банкиан цэцэрлэг нь 1994 онд байгуулагдсан. Нийт 54 хүүхэд, 5 багштай.
Багшийн цалин: 64 $

Сургалтын үзэл баримтлал
•    Бусдыг хүндэтгэх,
хайрлах, дэг журамтай
байх

Өдрийн дэглэм
1. Шүдээ угаах
2. Үлгэр ярих
3. Үндсэн цагаан толгой
4. Усанд орох
5. Өдрийн хоол
6. Шүдээ угаах
7. Унтлага
8. Тоглоом

Хүүхдүүд өдөр бүр усанд ордог

Тус улс нь халуун дулаан уур амьсгалтай тул хүүхдүүд өдөр бүр усанд орох шаардлагатай байдаг аж.

Усанд орох нь дараах ач холбогдолтой.
•    Хүүхэд усанд орж усаар тоглосноор багш, хүүхдийн хоорондын ойр дотно харилцаа бий болно.
•    Багш хүүхдийн биед хүрэх нь хүүхдэд аюулгүй байгаа мэдрэмжийг төрүүлж, багшдаа итгэх итгэлийг бий болгоно.
•    Биед бий болсон гэмтэлийг мэдэх, сэргийлэхэд тустай
•    Хүүхдүүд бие биедээ тусладаг
•    Эрүүл ахуйн зөв дадал эзэмших алхам

Үдийн хоол

Торопиэнсбай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор

2006 оноос эхлэн Японы CYK байгууллага болон Япон улсын иргэн Кумата Хисаэгийн дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. (Хүүхдийн хоолны болон эрүүл мэндийн зардлыг хариуцдаг)
Японы иргэн Кумата Хисаэ гал тогоо, сургуулийн номын сан байгуулсан. Нийт 560 хүүхэд, 13 багштай. Багшийн цалин: 50-70 $

Онцлог давуу тал


Сургуулийн захирал бидэнд өөрийн сургуулийн онцлог давуу талаа бахархан ярьсан юм.
•     Хүүхдийн тоо болон сургалтаараа бусад сургуулиас илүү
•    Пномпень хотын 164 сургуулиас үйл ажиллагаагаар 2 дугаарт орсон
•    Хүрээлэн байгаа орчин сайн
•    Сургуулийн том байртай
•    Өглөө болон үдийн цайтай учир хүүхдүүд маань маш авъяас чадвартай, хөгжил сайтай
Тэрбээр цааш нь хүүхдүүд маань жил бүр хөл бөмбөгийн тэмцээнд орж түрүүлдэг. Өдөр бүр дасгал хийдэг. 2015 онд өөрийн сургуулийн нэрэмжит томоохон тэмцээн зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Энэ амжилт маань бид олон улсын дэмжлэг туслалцааг сайн авч, харилцаа холбоо сайтай байгаагийн үр дүн гэж үздэг гэж ярьсан юм.

Цогцолборын багш, ажилчид, хүүхдүүдийн хүсэн хүлээж, хайрыг татдаг хүн Япон улсын иргэн Кумата Хисаэгийн хамт

Камбож хүүхдүүд томчуудыг хүндэтгэх, дэг журам баримтлах, талархлаа илэрхийлэхийг  эрхэм чухал гэж үздэг. Мөн IQ маш сайтай гэж багш нар нь бахархан ярьж байсан.

Хүүхдүүд хичээлийн танхимд

Өдрийн хоол

Хүүхдүүд үнэхээр дэг журамтай, цэвэр нямбай хооллож байлаа.

Хоолоо идсэний дараа …

Биднийг ийнхүү Камбожийн бага насны хүүхдийн боловсролын системийн хөгжилтэй танилцуулан бусдаас суралцах сайхан боломж олгож, ивээн тэтгэсэн Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Кумата Хисаэдээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, таны улс орны нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа үйлст амжилт хүсье!

Нийслэлийн БЗД-ын 21 дүгээр цэцэрлэгийн арга зүйч
Г.Цэрэнпагма


URL:

Сэтгэгдэл бичих