Аж ахуйн нэгж компаниудад урилга хүргүүлж байна

68DFFDFDУлаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас нийт аж ахуй нэгж байгууллагуудыг “Хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх”  төслийн ажилд хамтран ажиллахыг нээлттэйгээр урьж байна.

                        “Хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх”   төсөл

Монгол Улсын нийт хүн амын 45% буюу 1,2 сая хүн амьдардаг Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын нэг болох агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилго бүхий хог хаягдлын менежментийг сайжруулах асуудал хурцаар тавигдаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2-оос доошгүй хог боловсруулах үйлдвэрийг хотын баруун, зүүн хэсгүүдэд байгуулахаар тусгагдсан билээ. Энэ дагуу хог хаягдлыг ангилан ялгах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, орчин үеийн шинэ техник технологид үндэслэсэн аливаа нэгэн дайвар  бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.

Хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, шатаах үйлдвэр байгуулах сонирхол бүхий гадаад, дотоодын ААНБ-дыг урьдчилсан шалгаруулалтад оролцож, “Хамтран ажиллах санал”-аа ирүүлэхийг уриалж байна.

Шалгаруулалтын шаардлага, нөхцөл:

Байршил:   Улаанбаатар хотын  баруун болон зүүн хэсэгт шинээр газар төлөвлөн

хэрэгжүүлэх

Санхүүжилт: 1.   Хөрөнгө оруулалтын таатай болон найдвартай орчин бүрдсэн байх;

2.  Харилцан зөвшилцсөний үндсэн дээр санхүүжилтийн тодорхой хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх боломжтой.

Үйлдвэрт тавигдах үндсэн шаардлага:

1.     Хүчин чадал: Улаанбаатар хотын байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглээнээс гарч байгаа нийт хог хаягдлыг ангилан ялгах, боловсруулах, шатаах;

2.     Гарц, бүтээгдэхүүн:  Монгол орны уур амьсгал, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон, хүний эрүүл мэнд,  байгаль орчин болон агаар мандалд сөрөг нөлөөгүй, хүн амын хэрэгцээг хангахуйц байх;

3.     Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, технологи : Үйлдвэрийн ажилтнуудын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл бүрдсэн байх;

4.     Хог цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент:  Үйлдвэрийн үйл ажиллагаа нь Улаанбаатар хотын хог цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа,  одоогийн ашиглаж буй төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаатай уялдаатай байх бөгөөд тээвэрлэлт цуглуулалт, санхүүжилтийн менежментийг оновчтой тодорхойлсон байх

Бүрдүүлэх материал:

·            Хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга

·            Төслөөр баригдах хог боловсруулах үйлдвэрийн байршил, техникийн нөхцөл, хүчин чадал

·            Нийгэм, эдийн засгийн үр ашгийн тойм тооцоо

·            Боловсруулалтад оруулах хог хаягдлын төрөл, хэмжээ /сар, улирал, жилээр/

·            Үйлдвэрлэлийн хүчин чадал, гарц, түүний төрөл хэмжээ /сар, улирал, жилээр

·            Хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр

Урьдчилсан саналыг дүгнэх, шийдвэрлэх:

Шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна.

1-р үе шат: Хамтран ажиллах санал ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудын материалыг шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж урьдчилсан шалгаруулалтын дүнг Нийслэлийн  Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

2-р үе шат: Урьдчилсан шалгаруулалтын шаардлагад нийцсэн аж ахуйн нэгж байгууллагуудын эцсийн шалгаруулалтыг Монгол Улсад мөрдөгдөж буй худалдан авах ажиллагааны зарчмаар зохион байгуулна.

Сонирхсон аж ахуйн нэгж байгууллагууд “Хамтран ажиллах санал”-аа 2013 оны 03 дугаар сарын 15–ны өдрийн дотор доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Нийслэлийн Нутгийн удирдлагын Хангарьд ордон 6 давхар,  608 тоот, утас: 315335

 

Mayor’s Office of Ulaanbaatar city

Expression of Interest

Project title: “Classification and reprocessing of garbage, wastes and produce by products”

45 percent of Mongolian population or 1.2 million people live in Ulaanbaatar city and in order to reduce air pollution and soil contamination, which are one of emergency issues faced by the city, shall need to improve waste management.

According to 2013-2016 Work Proposal, issued by Mayor of Ulaanbaatar city has planned to establish at least 2 waste processing factories at east and west regions of the Ulaanbaatar city. Therefore we invite all interested entities and companies to cooperate us and to implement the project for producing byproducts and goods using garbage, waste processing and classifying factories, which based on environmental friendly modern technology.

Also invite domestic and foreign entities and companies, who have interest to build  garbage, waste processing and classifying factories, into preliminary selection process and submit their Expression of Interests.

Selection requirements:

Location: To prepare and plan sites at east and west regions of the Ulaanbaatar city

Financing:             1. To have suitable condition for investments;

2. Based on negotiation some percent of the investment may be financed from Ulaanbaatar city budget.

Main requirements for the processing factory:

1.     Capacity: To classify, process and burn garbage, wastes produced by residents and entities, organizations of Ulaanbaatar city

2.     Performance and productivity: Suitable for Mongolian climate, social and economic conditions, and no adverse impacts on human health, environment and air, sufficient for current demands;

3.     Factory activity and technology: No negative effects on health of factory workers and employees, provides sanitary and safe working conditions;

4.     Waste collection and transport management:  Factory  activities must be coherent with Ulaanbaatar city waste and garbage collections,  transportations, operations of currently used city waste dump sites and should determine efficient management for waste collection and financing.

Required materials to submit:

·         Introductions of implementing entities and organizations

·         Location, technical requirements, capacity of waste processing factory for the project

·         Estimates of social and economical profit assessments

·         Types and amounts of wastes and garbage to be processed /monthly, quarterly, yearly/

·         Capacity of factory, performance, their types /monthly, quarterly, yearly/

·         Investment amount, source of financing

 Conclusion  and evaluation of  Preliminary proposal selection:

Selection process shall be organized in two stages:

1st stage: Shall conclude materials submitted by implementing entities and organizations in accordance with requirements and decide preliminary selection result at the Council meeting of Ulaanbaatar city administration.

2nd stage: Final selection for entities and organizations after selected on  preliminary selection process  shall be organized in accordance with tender bid principle, currently implemented in Mongolia.

Interested entities and organizations must submit their Expression of Interests to  following address before date: March 15, 2013.

Address: Room 608, City Council Khangarid palace, Waste management Department, Ulaanbaatar city Mayor’s Office

Phone: 315335


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих