Хятад Япон энхийн аргаар хямралыг зохицуулахыг хүслээ
Хятад улсаас Японд суугаа элчин сайд Чэн Юүнхуа 3-ны өдөр Бээжинд мэдэгдэхдээ, өнөөгийн Хятад Японы харилцаа 1972 онд дипломат харилцаагаа сэргээснээс хойшхи хамгийн доод шатандаа очлоо. Дээсний зангилааг зангидсан хүн нь тайлдаг гэдэгчлэн Японы тал түүх болон бодит хэрэгт шударгаар хандаж, үнэн сэтгэлээр Хятадын талтай хамтран Дяо Юй Дао арлын асуудлыг зохицуулах үр ашигтай арга замыг эрэлхийлэхийг хүсэж байна гэлээ.
БХУТЗЗ-ын жилийн ээлжит хурал Бээжинд хуралдаж байгаа үеэр Чэн Юүнхуа УТЗЗ-ын гишүүний хувиар сурвалжлагчид хэлэхдээ, өнөөгийн байдалд хямралаас сэргийлэн, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжлийн шатанд оруулахад хамтын хүчин зүтгэл гаргахыг хүсэж байна гэлээ.
china radio
URL: