Д.Арвин гишүүн юм үздэг болжээ
УИХ-ын гишүүн Д.Арвин өөрийгөө тэнгэртэй харилцдаг, ер бусын чадвартай болсон гэж ярих болжээ. Тэрээр өөрийгөө Дондогдулам хатны гэгээн дүрийг харж чадсан тэнгэрийн хүн гэж байна.
Тухайлбал, нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа “Улс орныхоо түүх, соёлын дурсгалт газрыг хүндэлж юм хийх тусам тэнгэр, бурхан баярладаг юм байна гэдгийг биеэрээ мэдэрлээ. Хэнтий аймгийн Баян-Адарга сум бол наймдугаар Богд Жавзандамба хугагтын хатан Дондогдуламын нутаг. Маш өвөрмөц нутаг. Монголын ард түмэн энэ нутаг руу их явж байгаа.
Би тэнд их хатдын Хүндэтгэлийн өргөө байгуулсан. Намайг шонө 01.30 цагийн үел очиход Хүндэтгэлийн өргөөний ханан дээр хатны зураг гарчихсан байсан юм. Нэг талаас нь залуу хатан, хажуу талаас нь харахад мөн хатны зураг тод гарсан. Харин хаалганых нь нөгөө талд азарган чоно гараад ирчихсэн.
Тэгээд бид хэд маргааш нь өргөөгөө нээх болчихоод байдаг, хатны зурагтай ханаа будах уу, яах вэ гээд гайхсан” хэмээн хуучилсан байна. Энэ байдлаар бол Д.Арвин гишүүнд түүхэн хаад, ноёд, хатан эх харагдаж эхэлсэн бололтой.
Ц.Батболд
Эх сурвалж: “Өөр мэдээ”
URL: