Шагналын хур буулаа
Эх орончдын баярын өдөр буюу 2013 оны 03 дугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зарим хүмүүсийг шагнаж урамшууллаа. НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” бүлгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчааг Нийслэлийн хүндэт тэмдэгээр, дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, С.Ононбаяр, ажлын албаны дарга П.Гансүх нарыг Нийслэлийн хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагналаа.
Шагналыг гардуулах үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга хэлсэн үгэндээ “Нийслэл хот маань хөгжил дэвшлийн их босгон дээр байна. Энэхүү чухал цаг үед бидэнтэй бүх талаар гар нийлэн ажиллаж, нийслэл хотоо хөгжүүлэх бүхий л төсөл хөтөлбөрийг бүх талаар дэмжин ажиллаж, гар бие оролцсоор та бүхэндээ маш их баярлаж явдаг шүү. Ингээд та бүхнийхээ цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Эх орончдын баярын мэндийг дэвшүүлье” гэв.
НИТХ-ын төлөөлөгч, МУГБарилгачин Л.Шагдаррагчаа “Нийслэл хот маань урьд өмнө байгаагүй үсрэнгүй хөгжлийн бодлогоо боловсруулан ажиллаж байна. Энэ бүхнийг манай бүлэг бүх талаар дэмжиж ажиллаж байгаа. Эцсийн бүлэгт дан ганц намын эрх ашиг гэлтгүй нийслэлийнхээ бүх иргэдийн өмнө бид хариуцлага хүлээж байгаагаа гүнээ ухамсарлаж байгаа. Иймээс НИТХ-ын төлөөлөгчийнхөө хувьд ч тэр, барилгачин хүнийхээ хувьд ч тэр нийслэл хотын ирээдүйн хөгжлийн төлөө бүхий л чадлаараа ажиллана” гэдгээ илэрхийллээ.
URL: