Гуйлгачин амьдрах нь баялаг бүтээгчдийн буруу биш

Нийгмийг дундаж давхаргын иргэд нь авч явдаг. Ерөөсөө нийгмийн баялгийг ядуус хэзээ ч бүтээж бий болгож байгаагүй бөгөөд харин ч мөнөөх дунд давхаргынхны бүтээснийг зүгээр л амаа ангайн идэж, гараа тосон авдаг. Нийгмийн эрх ашгийн талаар яривал дундаж болон түүнээс дээш давхаргынхны эрх ашгийг л ярина. Үнэндээ үгээгүй хоосон ядуусын эрх ашиг гэгч нь гол зогоох хоол, хоргодох байрны л тухай асуудал юм. Ядуу байх гэдэг нь мөн чанартаа залхуу, унхиагүй, арчаагүйнх. Хөдөлмөр эрхэлж дориун сайхан амьдарч байгаа нэгнээ үзэн ядаж, хар муу санан хорлочих гэж үзнэ. Нийгмийг авч явж байгаа энэ мэт дундчуудаа мөнөөх ядуус нь хорлоод байх юм бол хэн нийгмийг авч явах вэ. Аль ч нийгэмд алдах юмгүй болсон гуйлгачингууд л нийгэмд хөнөөлтэй муу зүйлсийг сэдэж хийдэг. Харин тодорхой хөрөнгө мөнгөтэй болсон иргэд, хүмүүс алдах юмтай учраас амьдралд хайртай шударга хуваарилалтын төлөө тэмцдэг. Гуйлгачин сэтгэлгээтэй, тэр хэрээрээ ядуу доор амьдрагсад бусдыг үзэн ядахаар барахгүй тэгж гуйланчилж амьдарч байгаагаа тэдний буруу мэт бодно.

Баялаг бүтээгчдийн татварын мөнгөөр амьдарч, шууд биш ч дам хамааралтай амьдарч байгаагаа ухаардаггүй гачлантай. Нийгмийн дундаж давхаргынхан өөрсдийгөө болгоод явдаг болохоор төрийн анхаарал халамжийн гадна гарчих гээд байдаг. Тэд ч өөрсдийгөө болгоод бусдад аль болохоор төвөг багатай амьдрахыг хүсдэг. Бас чаддаг. Харин төр өөрөө санаачилж дундаж давхаргынхныг илүү дэмжвэл тэр улс баян болдог аж.

Я.БАЯРБААТАР

medeemn


URL:

Сэтгэгдэл бичих