“Оюутолгой”-н гүйцэтгэх захирал мэдэгдэл гаргажээ
“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болсон. Энэхүү хурлын талаар “Оюутолгой” ХХК-аас мэдэгдэл гаргасан байна.
Хувь нийлүүлэгчдийн болон ТУЗ-ийн хурлын талаархи Оюу Толгой ХХК-ийн мэдэгдэл
3 дугаар сарын 1, 2013
Монгол Улс, Улаанбаатар хот- Өнгөрсөн лхагва гаригт болсон “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал болон пүрэв гаригт болсон “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурлын талаар өнөөдөр “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей дараахь мэдэгдлийг хийлээ. Тэрбээр “Хувь нийлүүлэгчдийн хурлаар нэлээд олон асуудлыг хэлэлцсэн. Бүх талууд Оюутолгой төслийг амжилттай хэрэгжүүлэх тал дээр нэгдсэн байр суурьтай байгаа. Зарим нэг ярвигтай асуудлыг шийдвэрлэхэд мэдээж цаг хугацаа шаардлагатай. Бидний яриа хэлэлцээр тодорхой үр дүнтэй болж байгаа бөгөөд хувь нийлүүлэгч талууд асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, зохих байдлаар урагшилж байна” гэжээ.
URL: