Хятад иргэн хуурамч дугаартай “Infiniti” унаж яваад баригджээ

527-1361947746index3амын цагдаагийнхан УБЦ 0887 улсын дугаартай “Infiniti” маркийн жийпийг хуурамч дугаартай байж болзошгүй хэмээн сэжиглэн саатуулжээ. Машиныг шалгахад дугаарыг нь олон удаа авч, буцааж хийсэн нь илт, улсын дугаарыг тогтоох боолтын орчимд элэгдэж, зурагдсан байж. Улмаар уг машины жолооч “Хүний машин.

 

Эзэн нь өнөө өглөө намайг машинаа бариад яв гэж хэлсэн” хэмээхээс өөр зүйл яриагүй байна. Тэрбээр Хятад Улсын харьяат агаад паспортоо цагдаад хураалгасан, жолооны үнэмлэхээс өөр үзүүлэх бичиг баримтгүй явж байжээ. Иймээс саатуулах арга хэмжээ авч шалгаж эхэлсэн аж.
Эх сурвалж:


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих