ҮГ ЗҮЙ

imagesBig Bang – Их Тэсрэлт. Манай ертөнцийг 13,7 тэрбум жилийн өмнө хязгааргүй масстай, хязгааргүй халуун бодисын задралаас тэлэн өнөөг хүртэл хөгжин хувьссан хэмээн авч үздэг физик онол.

Black Hole – Хар Нүх. Агшин шахагдсаны улмаас хэт их нягттай болсон обьектын орчны орон зайг хэлэх бөгөөд түүний үүсгэх гравитацын хүч нь гэрэл болон бусад биесийг сорох чадвартай.

electromagnetism – цахилгаан-соронзон. Тулгуур 4-н хүчний нэг. Радио долгио, гэрэл, Рэнтген туяа, гамма цацраг гээд цахилгаан-сорнзон бүх долгионы үзэгдэл, түүнчлэн сөрөг цэнэгт электрон эерэг цэнэгт цөмөө тойрдог үзэгдэлүүдийг тайлбарладаг физикийн салбар. Цахилгаан-соронзон хүч нь атом, молекулуудыг хооронд нь барьж байдаг. Харилцан үйлчлэлийн зай нь хязгааргүй.

elementary particle – эгэл бөөм.
Материйг бүрдүүлж, хүчнүүдийг холбодог, нүдэнд үл үзэгдэх бодисын анхан шатны бичил нэгж.

extra dimensions – нэмэлт хэмжээсүүд. Орон зайн 3-н хэмжээсээс илүү хэмжээс байх боломжтой хэмээн орчин цагын онолын Физик үзүүлдэгээс гаралтай нэмэлт хэмжээсүүд. Жишээ нь М-онол бидний орон зайн 3-с илүү нэмэлт 7-н хэмжээс байдаг хэмээдэг бөгөөд эдгээр нь компактлагдсан буюу хуйларсан байдлаар манай хэмжээст оршдог хэмээдэг. 3-н хэмжээст бидний ертөнцөд бүтээсэн технологиор эдгээр нэмэлт хэмжээсүүдийг бүртгэх боломжгүй.

force carrier particle – хүч зөөгч бөөмс.
Тулгуур 4-н хүч болгон өөрсдийн хүчийг зөөгч бөөмтэй байдаг. Хүчтэй-хүчийг глюон бөөм зөөдөг бол цахилгаан-соронзонг фотон зөөдөг. W болон Z бөөмс нь сул-хүчийг зөөдөг. Гравитацын хүчийг зөөдөг гравитон хэмээх бөөм байх ёстой бөгөөд одоогоор хараахан илрүүлээгүй.

general theory of relativity – харьцангуйн ерөнхий онол.
Эрдэмтэн Альберт Эйнштэйний дэвшүүлсэн, гравитацын хүч нь орон-цаг муруй гэдэгээс үүдэлтэй бөгөөд эдгээр орон зай, цаг хугацаа нь гравитацын хүчээр тус хазайлттай холбогддог хэмээх онол.

graviton – гравитон. Гравитацын хүчийг зөөдөг хэмээн таамаглан гаргаж ирсэн бөөм. Туршлагаар илрүүлээгүй байна.

gravity – таталцал. Эгэл бөөмийн түвшинд тулгуур 4-н хүчний хамгийн сул хүч. Масс болон энегрийн аль нэгийг агуулсан биесийн хоорондын таталцалд энэ хүч үүрэг гүйцэтгэдэг. Хязгааргүй зайнд үйлчилдэг онцлогтой.

hadrons – гадронууд. Кваркан бүтэцтэй бөөмс. 2 төрлийн гадрон байдаг. 3-н кваркаас бүрдэж байвал барионууд, 2 кваркаас бүрдэж байвал мезонууд гэнэ. Хүчтэй-хүчинд захирагдана.

leptons – лептонууд. Эгэл бөөмийн бүл бөгөөд дотроо цахилгаан цэнэгт электрон, мюон, тау бөөмс болон тэдгээрийн анти-бөөмсийг агуулдаг. Мөн энэ бүлд цахилгаан саармаг электроны нейтрино, мюоны нейтрино, тауны нейтрино болон тэдгээрийн анти бөөмс орно.

M-theory – M-онол. Өмнө нь оршиж байсан 5-н янзын утасны онолыг нэтгэдэг, 11-н хэмжээст онол. Утасны онолын сүүлчийн биелэл.

particle accelerator – эгэл бөөмийн хурдасгуур.
Эгэл бөөмийг тодорхой байруу чиглүүлэн хурдыг нь ихэсгэн бууддаг төхөөрөмж. Зориулалтын төөхөөрөмжөөр бай дээр учруулах харилцан үйлчлэлийг нь бүртгэн судалгаа явуулдаг.

quantum field theory – квант орны онол. Эгэл бөөмсийн мөргөлдөөн, тэдний байдалыг тайлбарладаг орны онол. Тус онол нь хэрхэн бөөмс үүсдэг болон аннигиляцад ордогыг, цаашлаад тэд хэрхэн тал бүр тийш сариндагыг судалдаг.

quantum mechanics – квант механик. Долгион-мэт, бөөм-мэт шинжүүдийг давхар агуулж байдаг матери болон энергийн математик дүрслэлийг хангадаг физик онол. Квант механикт биеийн тодорхой орон-зай, цаг хугацааны байрлалыг тогтоохын тулд өгөгдсөн эхний хүч болон барлалаас зөвхөн магадлалын онолыг хэргэлэн тооцдог. Квант механикийн тодорхойгүйн зарчмаар бөөмийн байршил болон хугцааны эгшинг нэгэн зэрэг олж болдоггүй.

quarks – кварк. Эгэл бөөмсийн бүл. Нийт цахилгаан цэнэгт up, charm, top, down, strange, bottom хэмээх 6-н бөөмсөөс бүрддэг. Мэн эдгээрийн анти-бөөмс орно. Протон, нейтрон нар нь тус бүр 3-н кваркаас тогтдог.

special theory of relativity – харьцангуйн тусгай онол. Гэрлийн хурдтай буюу гэрлийн хурдтай ойролцоо хурдаар хөдөлж буй бөөмийн тухай ойлголтыг тайлбарладаг Эйнштэйний онол. Тус онол нь гэрэл үүсгэгчийн хөдөлгөөнөөс үл хамааран гэрлийн хурд нь тогтмол гэдгээс үүдэлтэй. Ялгаатай тал нь, зай, хугацаа, массын хэмжилтийн утгууд нь ажиглагчын хувьд хөдөлж буй биеийн хурднаас хамаарч харьцангуй утгатай.

Standard Model – Стандарт загвар. Гравитацын бус хүчнүүд болон тэдгээрийн харилцан үйлчлэлийг тайлбарладаг квант механикийн загвар. Туршлагаар илрүүлээд байгаа дийлэнх бөөмс Стандарт Загварт хамаарагддаг. Онолоос гардаг Хийгсийн бөөм нь хараахан илрүүлж чадаагүй байгаа. Гравитон энэ загварт ордоггүй.

string – утас. Нарийхан, нэг хэмжээст чичрэн хөдөлж байдаг энерги. Утасны онолын элэмент бөгөөд тус чичэрч байдаг утас мэт энергээс бүх эгэл бөөмс үүсдэг. Урт нь 10^(-33) см, өргөн байхгүй.

strong force – хүчтэй-хүч. Тулгуур 4-н хүчний хамгийн хүчтэй нь. Кваркуудыг хооронд нь, протон нейтронуудыг цугт нь атом дотор барж байдаг. Дамжуулагч нь глюон. Богино зайд үйлчилдэг.

superstring theory – супер-утасны онол. Байгал дээрхи хамгийн тулгуур биет болох хэлбэлзэн чичирч буй энерги дээр үндэслэн ертөнцийг тайлбарладаг онол. Супер-тэгш хэмтэй хоршдог.

supersymmetry – сүпер-тэгш хэм.
Бүх эгэл бөөмс нь өөрсдөө зохицсон тус бүрийн орон зөөгч сүпер-хамтрагчтай байна, мөн бүх орон зөөгч бөөмс нь тус бүрийн эгэл бөөм олох сүпер-хамтрагчтай байна гэсэн санаа. Онолын эдгээр сүпер-хамтрагчид нь хараахан нээгдээгүй байгаа ч хэрвээ үнэхээр оршин байх юм бол өөрсдийн хамтрагч бөөмсөөсөө массаар их байх ёстой.

topology – топологи. Геометр дүрс болон хатуу биеийн мушигах, сунгах үйлдэлд анхны хэлбэр дүрсээ хадгалж үлдэх шинж чанарыг судалдаг ухаан. Жишээ нь кофены сэнжтэй аяга болон цагирган боовууд нь топологи тэнцүү биес юм. Учир нь 2-уул адил нэг нүхтэй.

weak force – сул хүч. Эгэл бөөмийн цацаргалтыг зохицуулдаг, дулгуур 4-н хүчний нэг. Хүч зөөгч нь W болон Z бөөмс. Богино зайд үйлчилдэг.

wormhole – Өтний нүх. Ертөнцийн 2 өөр мужийг холбосон хонгил мэт хэлбэртэй орон-цагын онолын бүтэц.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих