Маргаашнаас цочир хүйтрэхийг анхаарууллаа
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 27, 28-ны өдөр ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шууран, эрс хүйтрэнэ гэж мэдээллээ. Тодруулбал, 27-нд баруун болон төвийн нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орно. Салхи 27-нд зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 24 метр, бусад хугацаанд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурах аж. 27-нд баруун зүгийн нутгаар, 28-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын саваар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн-бэлчир, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн баайх юм байна.
Иймд энэ өдрүүдэд хөдөө орон нутгийг зорих гэж байгаа болон тухайн бүс нутагт ажиллаж амьдардаг иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
www.mnews.mn
URL: