Орчин үеийн хогийн сав үр дүнгээ өгсөнгүй

hog.jpgГудамжны цэвэр цэмцгэр байдал болон иргэдийн тав тух, хог цэвэрлэх зардлыг багасгах зорилгоор ашиглаж эхэлсэн орчин үеийн хогийн савнууд үр дүнгээ өгсөнгүй. Кёнгиду , Сонгнам  хотын Пангю дүүргийн орон сууцны хорооллууд болон төв гудамж талбайд 2009 оны 7 сараас эхлэн 1288 ширхэг Клийннэт нэртэй автомат хогийн савнуудыг байрлуулсан ба өглөө болгон хог ачдаг хогийн автомашинуудын зардлыг хэмнэж ,уг хайрцаг руу хогоо хийсэн тохиолдолд доогуур байх хоолойгоор дамжин 3 том цэгт байрлах хогийн цэг руу урсан очдог зориулалттай  хэдий ч , хогийн савны тагийг нээх төдийд үнэртэх үнэрээс болоод иргэд уг хайрцагны тагийг нээлгүйгээр гадаа нь хогоо овоолох болжээ.

Ихээхэн хэмжээний хөрөнгө оруулан үүсгэн байгуулсан автомат хогийн савны үнэрийг дарахаар өдөр болгон хийж эхэлсэн ариутгал нь  өмнөх удаагийнх шиг хогийн машин өглөө болгон хог ачих задлаас 2 дахин зардал гаргаж байгаа зэргээс тооцвол , Клийннэт нэртэй хогийн сав байрлуулан , автоматаар хогоо хаях ажлын үр дүн  эдийн засгийн талаасаа гарахгүй байна хэмээн үзэж болох ажээ.

Байдал нэгэнт ийм байгаа тул дүүргийн захиргаа хогийн савны ажиллагаа, цэвэрлэгээний ажлыг хувийн компанид шилжүүлж   үйл ажиллагааны зардлын тодорхой  хэмжээг сар бүр олгож байхаар болжээ.

WWW.MGLRADIO.COM


URL:

Сэтгэгдэл бичих