Хүүхдийнхээ эцгийг хэн байсан гэдгийг сайн мэдээгүй гэнэ үү?

527-1361757240pictХэдхэн хоногийн өмнө хэвлэлийн “баатар” болсон  Т.Аятунгаагийн талаарх мэдээллийг сонсоод өөрийн эрхгүй доорх хэдэн мөрийг бичих боллоо.

Ер нь бол манай Монголчууд гадаад л хүн бол мөнгөтэй, шударга, сайн хүн байдаг гэсэн “гэнэн” ойлголттой байдаг юм шиг. Хэдэн жилийн өмнөөс эхлэн бид гадаадынханд “хулхидуулж” эхэлсэн. Монголын Залуучуудын холбоо Залуус хотхон бариулах нэрээр Чехийн нэгэн иргэнд луйвардуулсан бол удаад нь цаасан дээрх л  зурагтай   “Вако”   гэх хороололд   орон сууц захиалан  Солонгосчуудад  мөнгөө алдсан , мөн ИЗИС-ийн захирал Н.Ням-Осорын хүү Н.Учрал  хэдэн хар нөхдүүдийг  хип хоп  дуучин гээд  дагуулаад иртэл нөгөө хэд нь ердөө л хэдэн  бага гарын луйварчид байсан.

Энэ мэтээр  гэнэн итгэмтгий Монголчууд биднийг нэг хэсэг гадныхан  зориудаар итгэлийг нь олон луйвардаж байхад манайхны зарим хэсэг  нь гадаад хүн л гэхлээр тэрбумтан мэтээр ойлгодог явдал байна.  Ялангуяа  зарим  охид бүсгүйчүүд амар хялбар аргаар мөнгөтэй болох, гадаадын иргэнтэй гэрлэх,  хүүхдийг нь  гэрээгээр  төрүүлэх, улмаар хөрөнгө мөнгөтэй болох, гадаад улс оронд амьдрах хүсэл тээн гадаадын  иргэн л бол хөгшин залуу, аль улсын иргэн, юу хийдэг нь хамаагүй холбогддог болжээ.

Мөнгөтэй болох зорилго өвөрлөн  гадаадын иргэнтэй холбогдсон бүсгүйчүүдийн заримынх нь “зэс нь цухуйж” эхлэлээ. Хэдхэн хоногийн өмнө интерполоор эрэн сурвалжлагдсан гэдгийг үгүйсгэж  төрүүлсэн охиноо эцэг нь аваад зугатсан мэтээр хэвлэлийн бага хурал хийлгэсэн  Т.Аятунгаагийн  үнэн төрх нь ил гарч эхэллээ. Мань хүн  үнэндээ  Филиппин улсын иргэн Чарльз Эдвардад хүүхэд төрүүлж өгөнгөө их хэмжээний мөнгө нэхэх сонирхолтой байсан юм шиг. Гэтэл энэ зорилго нь биелэгдэхгүй болохоор  төрүүлсэн  охиндоо ч  уураа гаргаж байгаад охиноо эцэгт мэдэгдэж, гэрээсээ хөөгдөж гарсан бололтой.

Эхнээсээ л Т.Аятунгаа мөнгөнд  дурлаж  Чарльз Эдвардтай холбогдсон нь тодорхой байна. Тиймгүйсэн бол  төрүүлсэн охиныхоо эцгийг аль улсын иргэн, юу хийдэг гэдгийг мэдэхгүй байна  гэж юу байхав дээ.

Т.Аятунгаагийн хувьд  “Их санасан газар есөн шөнө хоосон хонох”-ын үлгэр болсон юм уу даа.

Ц.Мөнх

Ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих