Үнэнч гуйлгачин эр 100 мянган доллартай болжээ
АНУ-ын Миссури мужийн Канзас-Сити хотын иргэн Сара Дарлинг гэгч эмэгтэй хурмын бөгжөө хадгалах зорилгоор түрүүвчиндээ хийсэн байснаа гэр оронгүй Билл Рей Харрис гэгч эрэгтэйд задгай мөнгө өгөхдөө цуг өгчээ. Удалгүй үнэтэй эдлэлээ алга болсныг мэдээд гуйлагчин эрийг хайж эхэлсэн бөгөөд гуйлгачин эр Харрисыг хоёр хоногийн дараа олсон байна. Гэтэл гуйлгачин бөгжийг нь мэдэхгүй гэхийн оронд хайртай бөгжийг нь буцааж өгчээ.
Ингээд л Харрисийн үнэнч байдалд биширсэн Дарлинг нөхрийнхөө хамт интернетээр түүнд зориулж мөнгө цуглуулж эхэлсэн бөгөөд одоогоор гуйлгачин эрд 100 мянган ам.доллар цугларсан байгаа гэнэ.
Т.Анир.ugluu.mn
URL: