Хятадын олон газар өлзийт боовны баярыг тэмдэглэж байна
2-р сарын 24 бол Хятадын уламжлалт өлзийт боовны баярын өдөр. Энэ өдөр Хятадууд сүм хийдээр тойрч, асралт бүжиг бүжиглэн, тоглоомын салхин хүрд эргүүлж, оньсого таалцаж, баяр хөөртөйгөөр баяраа тэмдэглэж байна.
24-ний үдээс өмнө Гуанжөүгийн Чэн Хуан Мяо сүмд харанга хэнгэрэг нижгэнэж, улаан дэнлүү асааж, салхин хүрд эргэлдэн, хүмүүсийн уухайн дууны дунд зан үйлийн наадам эхэллээ.
Өлзийт боовны баяраар өнгө өнгийн дэнлүү зайлшгүй асаадаг. Гуанжөүгийн Ли Жи буланд болсон цэцгийн үзэсгэлэн өвөрмөц онцлогтой зохиогдож, Гуанжөүгийн уугуул иргэдийн хамгийн дуртай наадам болжээ.
Фө Шан хотын арслант бүжгийн тэмцээн 24-ний өдөр болж, Сүй Ган зэрэг газрын 9 баг хүч үзсэн нь тухайн нутгийн өлзийт боовны баярын бас нэгэн өвөрмөц ажиллагаа боллоо.
/Баатар орчуулав/ china radio
URL: