Үхлийн фабрик Аушвицтай танилц

9ef4e0bb33c41f72greatАушвиц ч гэдэг, Освенцим гэх энэ аймшигт газарт очсон хэдэн сая хүн их яргалал, үхлийн золиос болсон юм. Энд байгаагүй, тэнд тамлагдаж байсан хүмүүсийн яриаг сонсоогүй, энэ тухай уншаагүй ч гэлээ одоо үзмэр болоод байгаа энэ газарт очсон хүний нуруугаар хүйт оргино. Тэнд аль хэдийнээ ертөнцийн мөнх бусыг үзсэн тахир дутуу хүмүүсийн хиймэл гар, хөлөөс авхуулаад балчир хүүхдүүдийн тоглоом, хүний үс, хувцас овоолоостой бий.
  • 1
    Аушвицийн бөөнөөр хорих лагерь 1940 онд польшийн улс төрийн хоригдлуудад зориулан анх байгуулагдахад оюутан Тадеуш Ужински анхны 728 хүнтэй цуваагаар нь иржээ. Зургаад нь хоригдлуудыг бөөнөөр нь хорьдог, дунджаар 13-16 мянган хоригдол байдаг байсан бол 1942 онд 20 мянга хүрч байжээ. Хамгийн гол нь энэ хорих газрууд өөрсдөө хүн устгадаг бүхэл бүтэн фабрик байсан юм.
  • 2
    Аушвицэд ирсэн хүнийг эхлээд бүртэгэн, дараа нь эмнэлгийн үзлэгт оруулна. Лагерийн дарга Рудольф Хёсс анхны өдөр л “Энд ирсэн хүн ганцхан гарцаар, утааны яндангаар л гарна” гэж мэдэгддэсг байсан гэнэ. Бүх хоригдлын зургийг гурван байрлалаар авч, хамаг эд зүйлийг нь хураан хувийн дугаар өгнө.
  • 3
    1943 оноос хувийн дугаарыг нь гар дээр нь шивдэг болсон байна. Багачуудынхыг бол гуян дээр нь шивнэ. Аушвицийн музейн мэдээллээр бол хоригдлын дугаарыг биен дээр нь шивдэг ганц хорих лагер нь Аушвиц байжээ.
  • 4
    Ямар хэргээр баригдсанаас хамааран өнгө өнгийн гурвалжин тэмдэг, дугаар бүхий хувцас өгнө. Улс төрийн хоригдлуудынх улаан гурвалжин, эрүүгийн хэрэгтнүүдийнх ногоог, цыган, нийгмийн эсрэг этгээдүүдийнх ягаан, гомо нарынх улаан ягаан гэх мэт. Еврейчүүд зургаан өнцөгт од, шар гурвалжинтай бол зөвлөлтийн цэргийн олзлогдогчид SU гэсэн бичигтэй. Хувцас нь гэж нимгэн хүйтнээс хамгаалах юмгүй. Дотуур хувцас, ер хувцас угаах ойлголт байхгүй.
  • 5
    Аушвиц 1-ийн хоригдлууд тоосогон, Аушвиц2-Биркенаугийнх мононд баракт амьдарна. Зөвхөн эмэгтэйчүүд л тоосгон байранд байна. Аушвиц1-д янз бүрийн үндэсний 400 мянган хоригдол байсны 11 дүгээр байранд зөвлөлтийн цэргийн олзлогдогсод байж. Эд бол мэдээж гестапын цаазын ял хүлээсэн хүмүүс. Хамгийн аймшигтай зүйл бол хоригдлуудын тооллого, шалгалт. Зогсоох буюу өвдөг дээр нь суулгаж 10, заримдаа 19 цагаар зогсоон шийтгэх.
  • 6
    Хорих байруудын нөхцөл үе үед өөрчлөгдөж улам л аймшигтай болж байсан гэдэг. Хоригдлууд эхлээд сүрэл дэр унтдаг байсан бол сүүлдээ зүгээр л бетонон шалан дээр унтдаг болсон.
  • 7
    Сүүлдээ ханад нь наар байрлуулж ийм байранд 40-50 хүн байрлуулж, унтахад энэ тоо нь 200 хүрнэ.
  • 8
    Хоригдлын тоо нэмэгдэх тутам хоригдлуудыг улам л чихэх болж наарыг нь гурван давхар болгосон байна. Нэг нааран дээр хоёр хүн унтана. Зарим лагерьт модон наар байсан бол заримд нь бетонон наар байж.
  • 9
    Аушвиц 1 бол Биркенауг бодвол боловсон жорлонтой, соёл иргэншилтэй газар шиг харагдана
  • 10
    Харин Биркенаугийнх бол ердөө л ийм.
  • 11
    Угаалгын өрөө нь энэ, Гэхдээ өдөрт угаалгад зориулж өгдөг хэдхэн минут бол хоригдлуудын хувьд бөөн баяр.
  • 12
    Хоригдлуудын байрны гаднах дугаар
  • 13
    1944 он хүртэл хоригдлууд байнга ажил хийдэг байсан гэнэ. Эхлээд лагерийг өргөтгөх ажил хийж байснаа дараа нь рейхийн төлөө үйлдвэр заводуудад боолын хөдөлмөр эрхэлнэ. Лагерийн хаалган дээр “Arbeit macht Frei” “Хөдөлмөр бол эрх чөлөө олгоно” гэсэн бичээс бий. Хоригдлууд нэг ч секунд амрах эрхгүй. Ажил хийхгүй, явж чадахгүй хоригдлуудыг газар дээр нь буудна. Ажлаас буухад нь хоригдлуудын бүрэлдэхүүнтэй үлээвэр хөгжим эгшигчлэж угтана.
  • 14
    Зөвлөлтийн цэргийн хоригдлуудын байрладаг 11 дүгээр байр хамгийн аймшигтай газар. Бусдыг бодвол хаалга нь байнга хаалттай, цонх нь тортой. Гадаа нь СС-ийн харуул байнга байна. Сард юм уу хоёр удаа Катовицээс шүүх ирж тэднийг шүүж яллана. Сайндаа л 2-3 цаг ажиллахдаа хэдэн арван хүнд алах ял онооно.
  • 15
    Ял сонсох гэж байгаа хоигдлуудыг чангаланд хэдэн арваар нь чихнэ. Тортой цонхоор тэд цэвэр агаар үнэрлэх төдий.
  • 16
    Цаазлуулах хүмүүсийг энд хувцасыг нь тайлна, алах ял авсан хүн цөөн байвал шууд энд нь буудна.
  • 17
    Харин олуул байвал тэднийг 10, 11 дүгээр байрны хоорондох “Үхлийн хана” руу энэ хаалгаар аваачна. Хувцасгүй хоригдлуудын цээжин дээр нь лагерийн дугаарыг нь томоор бичнэ. Дараа нь баримтжуулахад дугаар хэрэгтэй гэнэ.
  • 18
    11 дүгээр байрны хашаан дахь энэ хана олон хүнийг сүүлчийн замд нь илгээсэн газар. Тэднийг цаазлах шалтгаан нь ердөө л эх орноосоо урвахыг хүсээгүй, улс төрийн хоригдол байснаас тэр. Бас оргохыг оролдсон хүмүүс ч байна.
  • 19
    Цаазлахдаа рапортфюрер юм уу, улстөрийн хэлтсийн ажилтнууд буудна. Гэхдээ их дуу чимээ гаргахгүйн үүднээс бага калибрын буугаар буудна.
  • 20
    Ер нь энд хоригдлуудыг цаазлах бүхэл бүтэн тогтолцоо байсан гэж болно. Шалтаг ч мундахгүй, Төмс хулгайлсан, удаан ажилласан гээд л….11 дүгээр байрны хонгилд хамгийн аймшигтай нэг газар бий. Энэ бол 90*90 см-ийн харьцаатай дөрвөн чангалан камер бий. Төмрөөр бэхэлсэн хаалгатай энд орсон хүн амь гарна гэхэд хэцүү.
  • 21
    Байнга зогсоогоороо байдаг энэ саванд унд хоолгүй хориод хэдий ч хонуулж мэднэ. Олон хоригдол эндээс эргэж ирээгүй гэдэг.
  • 22
    Зогсоо камер луу илгээх бичиг.
  • 23
    1941 оны есдүгээр сард хоригдлуудыг бөөнөөр нь хийгээр хордуулж алах анхны туршилт хийжээ. Зөвлөлтийн цэргийн 600 гаруй олзны хүн, өвчтэй 250 хоригдлыг 11 дүгээр байрны хонгилд авчирч хорьсон байна.
  • 24
    Харин камерынх нь ханаар зэс хоолой оруулсан байснаар хорт хий орно.
  • 25
    Устгасан хүмүүсийн нэрийг “Өдрийн тэмдэглэл”-д бичнэ.
  • 26
    Онцгой цагдаагийн шүүхээс цаазаар авах ял авсан хоригдлуудын нэр
  • 27
    Цаазлуулсан хүмүүсийн цаасны өөдөс дээр бичсэн гэрээс, захидлууд
  • 28
    Аймшгийн энэ газар луу зөвхөн насанд хүрэгсэд төдийгүй, хүүхэд багачууд эцэг эхтэйгээ ирсэн нь хэдэн мянгаараа. Тэд бол еврейчүүд, польшууд, оросуудын хүүхэд. Еврейчүүдийн хүүхдүүд бол ихэнх нь хийн камерт амь алдсан, амьд үлдсэн нь томцуулын нэгэн адил онцгой дэглэмтэй хорих лагериудад очсон доо.
  • 29
    Тэднийг мөн л зургийг нь авч, бүртгэж яг л улс төрийн хоригдол шиг үзнэ.
  • 30
    Аушвицын хамгийн аймшигтай бас нэг зүйл бол томцуул, хүүхдийн эмчийн үзлэг. СС-ийн эмч нарын, профессор Карл Клаубергийн еврей, славянуудыг түргэн устгах нэг арга нь энэ байсан. Еврейчүүдийн 10 дугаар байранд тариагаар устгах туршилт хийж байсан. Тэдний золиос нь ихрүүд, тахир дутуу багачууд. Ер нь энд янз бүрийн эм, хорт бодисыг хүмүүс дээр шууд туршиж байсан гэдэг.
  • 31
    Доктор Менгелийн ихрүүд дээр хийж байсна туршилтын рентген бичлэг.
  • 32
    Туршилт хийх тухай Генрих Гиммлерийн тушаал
  • 33
    Туршилт хийж байсна тухай карт бичлэг
  • 34
    Эмнэлгийн туршилт хийх явцад фенол халдварлуулсны дараа нас барсан 80 хүүхдийн нэр
  • 35
    Энэ бол чөлөөлөгдсөнийхөө дараа цэргийн эмнэлэгт эмчлүүлж байсан хоригдлуудын нэрс
  • 36
    1941 оны намраас Аушвиц “циклон Б” хийгээр хордуулах ажлыг эхэлсэн. Энэ камерийг хийж худалдсан Degesch фирм 1941-1944 онд 300 мянган маркийн ашиг олсон байдаг. Аушвицийн комендант Рудольф Гёссын хэлснээр 1500 хүнийг хордуулж алахад ердөө л 5-7 кг хий шаардлагататй гэнэ.
  • 37
    Освенцимыг чөлөөлсний дараа “ЦиклонБ” хийний сав өчнөөнөөрөө олдсон. 1942-1943 онд зөвхөн Освенцимд 20 мянган кг ийм хий ашигласан байдаг.
  • 38
    Энд ирж бөайсан ерврейчүүдийн хувьд өөрсдийг нь зүүн европын нутагт суурьшуулахаар нүүлгэн шилжүүлж байна гэсэн итгэлтэй ирцгээсэн. Ялангуяа Грек, Унгараас ирсэн еврейчүүдийг нацистууд үйлдвэрт ажиллуулна, газар өгнө гэж итгүүлэн энэ үхлийн лагерьт авчирсан байдаг.
  • 39
    Хүмүүсийг ирэхэд нь хамгийн эхлээд бүхий л үнэт зүйлсийг нь хураан авна. Тэгээд эмч үзээд хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийг хийн камер луу илгээнэ. Рудольф Гёссынхаар бол ирэгсдийн 70 хувь нь ийм хүн байдаг байна.
  • 40
    Лагерийг чөлөөлсний дараа Аушвицийн агуулахаас олдсон эд зүйл.
  • 41
    Аушвиц-Биркенаугийн хийн камерын загвар. Хүмүүс ийшээ ирэхдээ усанд орох гэж байна гэж итгэн тайван ирцгээдэг.
  • 42
    Хоригдлууд хувцасаа тайлаад, “ус”-ны өрөө рүү орно. 210 хавтгай дөрвөлжин метр талбайтай энэ байранд 2000 орчим хүн орно. Хаалгыг хаасны дараа хий шахаад 15-20 минут болоход хүмүүс үхнэ. Амь үрэгдсэн хүмүүсээс алт мөнгөн эдлэл, алтан шүд, эмэгтэйчүүдээс үсийг нь тайрч авна.
  • 43
    Цогцсыг шатаах зуух руу илгээнэ. Тэнд чөлөө заввгүй хүүр шатааж байдаг. Энэ бүхнийг “зондеркомандо” нэртэй хоригдлуудын баг гүйцэтгэнэ. Аушвиц-Биркенауд ийм баг 1000 орчим хүнтэй байсан гэнэ.
  • 44
    Зондеркомандлынхан хүмүүсийн цогцсыг шатаах гэж байгаа нь
  • 45
    Аушвицэд хамгийн том байр нь хийн камераас цогцсуудыг гаргадаг морг байсан гэдэг.
  • 46
    Энд 1941, 1942 онд зөвлөлтийн цэргийн олзлогдогсод, еврейчүүдийг устгасан гэнэ.
  • 47
    Энэ гурван пийшин тус бүрд хоногтоо 350 хүртэлх цогцос шатаадаг байжээ.
  • 48
    Нэг удаад гэхэд л 2-3 цогцос хийнэ.
  • 49
    Шатаах зуухуудыг “Топф болон хүүхдүүд” фирм барьж, 1942-1943 онд Бжезинкийн дөрвөн газарт ийм зуух байрлуулсан.
  • 50
    Корпус 5 бол хамгийн аймшигтай газрын нэг. Энд нацистуудын гэмт хэргийн эд мөрийн баримтууд байдаг
  • 51
    Амь үрэгдсэн хүмүүсийн “усанд орохын өмнө” тайлаад тавьсан нүдний шилнүүд
  • 52
    Дараагийн өрөөнд нь хувийн ариун цэврийн хэрэгслүүд, шүдний сойз, сахлын хутга, саван түрхэгч….
  • 53
  • 54
    Тахир дутуу хүмүүсийн хиймэл эрхтэн. Тэдний хувьд ажил хийж чадахгүй учир хорих лагерьт ганцхан л зүйл хүлээж байдаг нь хийн замер, шатаах зуух
  • 55
  • 56
    Энд бас л хөөрхий хүмүүсийн эд зүйл, аяга, таваг, данх сав, чемоданууд
  • 57
    Эзэд нь дээр нь нэрээ бичсэн чемоданууд
  • 58
    Ер нь бүх эд зүйлийг ангилан ялгаж хамгийн үнэтэй зүйлсийг нь Рейхийн төлөө СС, верхмат, ард иргэдийн хэрэгцээнд илгээнэ. Бас лагерийн албан хаагчдад өгнө. Тэд нь ч юу хэрэгтэй байгаагаа лагерийн комендантад өргөдөл бичиж өгнө.
  • 59
    Хэзээ нэгэн цагт амьд хүний өмсч байсан “Гутлан уул”
  • 60
  • 61
  • 62
    Освецимыг улаан арми чөлөөлөхөд эндэхийн агуулахад хүний 7,0 тонн үс байсан гэдэг. Энэ бол лагерийн удирдлагууд фабрик үйлдвэрүүдэд зарж амжаагүй үлдсэн нь л тэр. Үсийг шинжилж үзэхэд эзэд нь “циклон Б” бүхий синилийн хүчлээр хордож амь алдсан нь тодорхой болсон. Тэд хүний үсээр нэхмэл тор үйлдвэрлэдэг байжээ.
  • 63
    Учир юу ч мэдэхгүй балчир хүүхдүүдийн тоглоом
  • 64
    Хаана ирсэн, яах гэж байгааг ч мэдэхгүй ээж, ааваасаа л төөрчихгүй юмсан гэж гараас нь хөтлөн явсан балчир хүүхдүүдийн эд зүйлсийн дэргэд ямар ч үзэгч удаан зогсч чадахгүй дээ.
  • 65
  • 66
    Дахиад л гутлан уул, гэхдээ бүгд хүүхдийнх
  • 67
    Хоригдлуудын барак байр, наар өнөөдөр үзмэр болсон. Аушвицийн музей хүн төрөлхтөнд нүүрлэж байсан аймшгийн тухай олон нийтэд сануулж сая сая хүний очдог газар болоод байна.
  • 68
    Үхлийн энэ фабрикийн хаалгыг 1945 оны нэгдүгээр сарын 27-нд улаан арми хаасан юм.
    www.assa.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих