Хөвсгөл далайд живсэн автомашинуудын байршлыг тогтооно

20130221105507Байгаль, орчин ногоон хөгжлийн яамнаас Хөвсгөл далайд живсэн автомашинуудын байршлыг тогтоох ажлыг эхлүүлэхээр болжээ. Монгол оронд далайн тээвэр бий болсноос хойш, нийтдээ 40 гаруй машин Хөвсгөл далайд живжээ. Живсэн машинуудыг татаж гаргахын тулд манай улс ОХУ-ын эрх бүхий албан тушаалтнуудад хандаад байгаа юм байна. Хөвсгөл далайн бохирдол нь Байгал нуур, цаашлаад Ангар мөрөн, Хойд мөсөн далайд хамаатай учраас үүнийг дэлхий нийтэд хамаатай асуудал гэж үзэж байгаа юм.

А.Алтантуяа


URL:

Сэтгэгдэл бичих