Нийслэлчүүдээ бүгдээрээ хотдоо өөриймсөг хандацгаая!
Хөөрхий муу хотынхоо өнгө төрхийг харахлаар оршин суугчид нь нэг л хүнийрхүү хандаад байгаа юм шиг. Газар газраас ирж цугласан хүмүүс болохоор тэгдэг юм болов уу?
Хөдөө орон нутгийнхан биднээс хамаагүй цэвэрхэн аж төрцгөөж байна. Өөрийн төрсөн нутгаараа жишээ авахад Хөвсгөлийн төв Мөрөнгийн маань гудамж талбай Улаанбаатарынхаас хамаагүй цэвэрхэн, гэр хорооллын гудамжууд нь эмх цэгцтэй дээрээс онгоцноос харахад шугамдсан юм шиг тэгшхэн гоё харагддаг. Тэнд хүмүүст энэ чинь миний төрсөн нутаг ус шүү гэсэн сэтгэл байна.
Иймд бүгдээрээ нэгэнт л нийслэлийг зорин ирж амьдархаар шийдсэн бол ЭНЭ МИНИЙ НУТАГ гэсэн сэтгэлтэй байцгаая.
“Хэнхэг” болцгооё залуусаа!
Залуусаа өөрсдөөсөө эхлэе! Өөрөө орчиндоо хог хаяхгүй байж заншъя. Өрөөл бусаддаа тийм шаардлага тавьж байя. Яахав зарим нэг нь ямар “хэнхэг” юм гэж бодох байлгүй. Хогон дунд амьдарсанаас “хэнхэг” байсан нь 1000% илүү.
Гялгар уутыг хэрэглээнээс халцгаая.
Энэ гялгар уутыг өргөн хэрэглэж, үнэгүй өгдөг болсноор ахуйн хог үлэмж хэмжээгээр нэмэгдсэн. Энэ төрлийн хог хаягдал нь амьдрах хугацаа 100-гаас дээш жил, дахин боловсруулахад байгаль орчинд хор нөлөө ихтэй. Иймд бусад улсуудын жишгээр энэ хэрэглээнээсээ татгалзан цаасан уут болон өөр төрлийн хаягдал болоод байхааргүй зүйлсийг сонгоё. Тийм бизнес эрхлэхээр шийдсэн, эрхлэж буй залуусыг дэмжих хэрэгтэй.
Оролцогчийн дугаар: A1
Бүтээл илгээсэн: 2007/10/18
Залуус хамтдаа хогны эсрэг уралдаан
URL: