Филиппин болон Япон тэнгис дээрх хамтын ажиллагааны яриа хэлцэл хийнэ
Филиппин болон Япон улс 22-ны өдөр тэнгис далайд хамтран ажиллах 2 дахь удаагийн яриа хэлцэл хийж, хоёр орны хамтын ажиллагаа, тэр тусмаа тэнгис дээрх аюулгүй, далайн дээрмийн эсрэг арга хэмжээ, загасны ажил төрөл болон далай тэнгисийн шинжлэх ухааны судалгаа зэргийг авч хэлэлцэх болно гэж Филиппиний ГХЯ 21-ний өдөр мэдээлэв.
“Филиппин Стар сонин” -ы мэдээлснээр, тус орны төлөөлөгчдийг сайдын туслах болон Гадаад хэргийн яамны Бодлого хариуцсан дэд сайдын тамгын газрын туслах нар даргалж, ГХЯ, БХЯ, Тэнгисийн эргийн сэргийлэн хамгаалах анги, Тэнгисийн ачаа тээврийн удирдлагын газар, Үндэсний зураг хэмжилт болон нөөц баялгийн мэдээ мэдээллийн газар, Загасны ажил төрөл болон усны гаралтай бүтээгдэхүүний нөөц баялгийн газар зэрэг яам байгууллагын албан тушаалтнууд дагалджээ. Харин Японы төлөөлөгчдийг тус орны ГХЯ-ы Зүүн өмнөд Азийн ажил хариуцсан газрын 1-р орлогч дарга тэргүүлж, ГХЯ, Засгийн газрын тэнгис далайн ерөнхийлсөн ажлын газар, БХЯ болоод тэнгис дээрх өөрийгөө хамгаалах ангийн албан тушаалтнууд дагалдсан байна.
2 улс тэнгис далайн үйл хэргээр 2011 оны 9-р сарын 9-нд Токиод анхны яриа хэлцэл явуулж байсан бол, энэ оны 1-р сард Японы Гадаад хэргийн шинэ сайд Фумио Кишида Филиппинд анхны айлчлалаа хийж, Японы засгийн газрын санхүүжилтээр Филиппиний тэнгис дээрх аюулгүйн хүчнийг чангатгаж, харилцаагаа нэмэгдүүлэх болно хэмээн амласан юм.
china radio
URL: