Шараваа нууцаа дэлгэв
Сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер Ц.Шаравжамцын амжилтанд хүрсэн нууц нь өндөр бие. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хамгийн өндөр хүнд тооцогдож байгаа тэрбээр 2м 11 см өндөр бөгөөд “Богд хаан” кинонд Өндөр Гонгорын дүрийг бүтээсэн юм. Түүгээр ч зогсохгүй тэрбээр сонгуулийн өмнөхөн улс төрд эргэлт буцалтгүй орж буйгаа зарлаж, МАН-ыг аварч, цэвэр улс төрийн тэргүүлэх хүчин болгохын төлөө ажиллана хэмээн хэвлэлийн хурал зарлаж байв. Сагсчин, жүжигчин, улстөрч Ц.Шаравжамц маань бас нэгэн авъяасаа нээн илрүүлсэн бололтой. Учир нь тэрбээр бурхантай ярилцсан тухайгаа өөрийн твиттер хуудсандаа “Маргааш дулаарна. Яагаад гэвэл бурхан надад ингэж хэлсэн” гэж бичжээ.
Д.СҮХ
URL: