С.Баяр Канадын иргэн болсон гэнэ үү

32f33f6de80b0d37bigЕрөнхийлөгчийн сонгуулийн буухиа эхэлж, нэр дэвшигчдийн таамаг яригдаж эхэлсэн энэ үед хамгийн их үгүйлэгдэж байгаа хүн бол С.Баяр.

Түүнийг ирэх сонгуулиар Ерөнхийлөгчид нэр дэвших ёстой хүн хэмээн үзэх хэсэг байдаг ч өөрийнх нь гар хөл болсон нөхдүүд олон тэрбум төгрөгийн авлига, хууль бус лицензийн  хэрэгт холбогдож, Монголд ирвэл шууд баривчлагдах нь тодорхой хэмээн дүгнэх хэсэг байгаа юм.

АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Оюутолгойн ашиггүй гэрээ, Саусгоби Сандс, МИАТ-ын хууль бус мөнгө угаасан хэрэгт холбогдсон учраас түүнийг одоо монголд ирэхгүй хэмээн үзэж байгаа. тэрбээр саяхан намын гишүүдтэйгээ Солонгос улсад уулзаж, анхаарал татаад байгаа асуудлуудаар уулзсан гэсэн мэдээлэл гарч байсан билээ.

Өнөөдөр С.Баярын талаар нэгэн дуулиан тарьсан мэдээлэл цацагдаж эхлээд байна.

Мэдээллийн www.wikimon.mn сайтад мэдээлснээр С.Баяр нь Канад улсын иргэншилтэй болсон бололтой. Тус сайтад “С.Баярын балгаар Оюутолгойн гэрээ батлагдаж, монголчуудад ашиггүй гэдэг нь нотлогдмогц тэрбээр “хорт Боб”-ын нутаг руу дүрвэж, Канадын иргэншил авсан сурагтай.

Нэгэнт төрийн тусгай хамгаалалт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлчилдэг тул С.Баяр ямар нэгэн харж хандах хамгаалалтгүй ёстой л нэг дунд чөмгөөрөө жиргэж байгаа аж.

Тэрбээр Монголдоо ирэх нүүргүй болсон бөгөөд өөрийнх нь гар, хөл болсон АМХЭГ-ын дарга асан Д.Батхуяг олон зуун лицензийн хэргээр ял авч шоронгийн хаалга татсан асуудал нээлттэй хэвээр байна.  МАН засгийн эрхэнд гараагүй цагт С.Баяр төрсөн нутагтаа эргэж ирэхгүй нь тодорхой болжээ” хэмээн бичсэн байна.

Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих