Урт цагааны улаан луйвар

torsНийслэлийн өмчийг хувийн нэгжид хэрхэн хямд өртгөөр тvрээслэж ирсэн тухай ноцтой баримтыг дэлгэе. Өдгөө Нийслэлийн төрийн өмчит 86 аж ахуйн нэгжийг 340 гаруй аж ахуйн нэгж тvрээслэж байгаа. Энэ 86 аж ахуйн нэгжийн зөвхөн нэг нь Урт цагааны байр. Урт цагааны байрыг 2006 оноос хойш одоог хvртэл 30 аж ахуйн нэгжтэй тvрээслэх гэрээг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хийж ирсэн байна.

 

Гэхдээ эдгээр 30 аж ахуйн нэгжvvд цаашаагаа олон хvнд дам дамаа тvрээслэж ихээхэн хэмжээний ашиг олдог байсан нь илрээд байна. Тухайлбал, албан ёсны тvрээслэгч 30 аж ахуйн нэгжийн нэг нь болох “Хөм” ХХК уг байрны 372 м.кв талбайг тvрээслэдэг. Дундаж талбайтай 60 м.кв орон сууцаар тооцвол зургаан айлын орон сууцны дайтай газрыг оффисийн зориулалтын тvрээс гэхэд сард ердөө 526 мянган төгрөгийг Нийслэлд тvрээс нэрийн дор тушаадаг.

Тэгсэн хэрнээ дам тvрээслэгч нарт болохоор 20-хон м.кв-ыг нь 500 мянган төгрөгөөр тvрээслэнэ. 20 м.кв-аар нь хуваагаад тvрээслээд байна гэж vзвэл сардаа 100 шахам сая төгрөгөөр дам тvрээслэгч нарт тvрээслэх нь. Тодруулбал, “Хөм” ХХК нийт 20 иргэнд тvрээсэлдэг нь нэр устайгаа бий. Зөвхөн “Хөм” ХХК-ийн захирал гэхэд улсад 500 мянган төгрөг тушаасан төдий болчихоод сар болгон 100 сая төгрөг өөртөө халааслачихдаг гэхээр маш том луйвар явж ирсэн байгаа биз.

“Хөм” ХХК МАН-ын томоохон санхvvжvvлэгчдийн нэг гэж ойр орчмын хvмvvс нь ярилцдаг юм билээ. Урт цагааны байрны 30 аж ахуйн нэгжийн нэг нь иймэрхvv өнгө аястай байгаа гэхээр төрийн өмчийн уг байрны нийт талбай болох 7600 гаруй м.кв талбай ч олон дарга нарын халаасыг тvнтийлгэдэг болчихоод байгаа юм. Дарга нар гэж онцолсны учир юу гэвээс Нийслэлийн хуучин удирдлага, дарга нарын vзэглэсэн гэрээгээр улсын өмчийг мөнгө олох ашиг хэрэгсэл болгож ирсэн нь нотлогдоно.

Тvрээслэгчдийн ард хэн хэн буй нь зарим нь ил шахуу харагдах юм билээ. Хотын төвд байрлах Урт цагааны байр бол Нийслэлийн өмчийн III байр юм. Өмчийг хэрхэн vнэгvйдvvлж ирсэн өдий төдий луйврын дэргэд тvрээс гэгч өчvvхэн төдий мэт боловч угтаа улс буюу Нийслэл өөртөө ашигтайгаар гэрээ хийсэн бол гэдэг асуулт яах аргагvй урган гарч ирнэ.

 

Өнөөдөр Нийслэл мөнгөгvй улмаас хогноосоо салдаггvй, хорт утаанаасаа ангижирдаггvй, цэцэрлэг, сургуулийн хvрэлцээ муу гэх мэт зовлон тоочвол олон бий. Нэгэнт төр буюу Нийслэл өмчтэй бол тэрийгээ улсдаа ашигтай хэлбэрээр хийж болох байсан нь мэдээж. Хэдийгээр Урт цагааны vйлчилгээний төв олон ч хvний амьдралын амь амьжиргаа болж буй ч давамгай эрхтэй 30 тvрээслэгч нарын харгайгаар улс хохироод зогсохгvй жирийн иргэдийг өндөр тvрээсээр дарж иржээ.

Ингээд 30 аж ахуйн нэгжийн нэрсийг жагсаая.

1. Урт цагаан

2. Угалзат дархан

3. Vнэнч

4. Морьтгvрэн

5. СООЦ

6. ХӨМ

7. Бэсгэ

8. Нарлаг тал

9. Ситиколор

10. Эдванс

11. Ти-Энд-Жи

12. Дэгжих-1

13. Вvvдмэн

14. Шөт шоп

15. Эж-Эрдэнэ

16. Иргэн Санж

17. Борогчин трейд

18. Ё.Мэндбаяр

19. Идиал групп

20. Алаг даага ХХК

21. Нью трейд

22. Дэгжих-2

23. МVХТолбоо

24. Хар чонот

25. Иргэн Болд

26. Анома

27. МБ Тэмvvлэл

28. Иргэн Саранцэцэг

29. Иргэн Туяацэцэг

30. БТСХороо
Эдгээр 30 аж ахуйн нэгж бvгд цаанаа дам тvрээслэгч нартай. Гэтэл Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тvрээсийн гэрээнд зааснаар бол “Тvрээсээр эзэмшиж буй нийслэлийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан тvрээслvvлэх, хамтран тvрээслэх бол Нийслэлийн Өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авна” гэж бий. Өнгөрсөн хугацаанд буюу 2006 оноос хойш зөвшөөрөл авч байсан аж ахуйн нэгж нэг ч байхгvй.

 

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь энэхvv алдангитай гэрээг vнэлж дvгнэж байсан удаа бас алга. Тэгсэн хэрнээ Нийслэлээс газрын тvрээс, дулаан, халуун хvйтэн ус, хогны мөнгө бvгдийг нь төлөөд өгчихнө. Урт цагааны байрны 30 аж ахуйн нэгжийн нэг нь иймэрхvv өнгө аястай байгаа гэхээр төрийн өмчийн уг байрны нийт талбай болох 7600 гаруй м.кв талбай ч олон дарга нарын халаасыг тvнтийлгэдэг болчихоод байгаа юм хол ялгаа бий байгаа биз.

 

Хотын төвийн бvсэд байрлах барилга байгууламжийн нэг м.кв талбайн vнийн судалгааг Нийслэлээс урьд нь гаргаж л дээ. Чингэхдээ Урт цагааны байрыг дээр vеийн хуучирсан, харуул хамгаалалтаас эхлээд стандарт норм байхгvй гэж vзсээр ашиглалтын зардлыг нэг м.кв-т талбайд шилжvvлвэл сард дунджаар 4450 төгрөг болно гэсэн НИТХ-ын Тэргvvлэгчдийн тогтоол өнгөрсөн 2010 онд гарч байж.

Энэхvv vнэлгээн дээр суурилан дээрх 30 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан гэж vзэх ойлголт харагдаж байгаа ч энэ нь хууль бус луйвраа өнгөлөн далдлах гэсэн арга юм. Ердөө л Иргэдийн хурал хувийн 30 аж ахуйн нэгжид зориулсан тогтоол гаргасан гэж хардахаар байна. Гэхдээ Урт цагааны байрыг тvрээслэгч нартай гэрээ хийхдээ м.кв-ыг нь 4500 төгрөг гэж хамгийн багаар тооцох бөгөөд vvнээс дээшээ хэд дахинаар ч гэрээ хийж болно гэсэн заалт бий.

 

Хачирхалтай нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хуучин удирдлагууд 30 аж ахуйн нэгжид зориулсан уу гэлтэй м.кв-ыг нь хамгийн багаар тооцсон байдлаар гэрээгээ хийжээ. Авлигад бvхэл бvтэн механизм, эрэг шураг ажилладаг гэдэгчлэн НИТХ-ын гаргаж буй тогтоол, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хийж буй гэрээ бvгд зөвхөн хувийн 30 аж ахуйн нэгжийн төлөө бvхлээрээ, механизмаараа ажиллажээ. Гэмт хэргийн шинжтэй ийм нэг явдал Урт цагааны байрыг удаан хугацаанд тойрон эргэлдэн байна даа.

Vргэлжлэл бий
Б.Долзодмаа

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих