“Өндөг” шиг УИХ-ын дарга

ondogҮе үеийн дарга нар дотроос хамгийн их хэл амтай сонгогдсон нь З.Энхболд. Тэрээр “Хууль зөрчиж дарга болсон. Намын бүлэг байгуулахгүй удсан. Хэг ёг хийсэн хэдэр ааштай” гээд хэл аманд өртсөөр байгаа. Үнэндээ одоогийн УИХ бол тун эмзэг өндөг шиг гэхэд болно. Үндсэн хуулиар бол Ардчилсан нам УИХ-д олонхи болж чадаагүй. Харин олон гишүүдтэй нам юм.
Үндсэн хуульд зааснаар УИХ-д олонхи суудал авсан нам, эсвэл Засгийн газраа байгуулах учиртай. Хэрэв Эвслийн Засгийн газар тарвал дахин Засгийн газар байгуулах хууль зүйн үндэслэлгүй болно. Засгийн газраа байгуулж чадахгүй удвал УИХ өөрөө тарахаас өөр аргагүй. Иймд З.Энхболд дарга “өндөг” шиг УИХ-аа өөгүй ажиллуулах л үлддээ.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих