ХЯТАДЫН ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭ

05hhgghhghghghghghgБНХАУ-ын Төрийн Зөвлөлийн удирдлага доор Төмөр замын яам гэсэн бүтэцтэйгээр ажилладаг ба нийт сүлжээ нь 2010 оны байдлаар 91000 км урттай байгаа нь АНУ, ОХУ-ын дараа гуравдугаар байрт орж байна. 2011 оны байдлаар 961 тэрбум хүн/км, 2947 тэрбум тн/км ачаа тээвэрлэсэн нь дээр дурдсан хоёр орныг ардаа орхисон үзүүлэлт юм. Дэлхийн хэмжээгээр авч үзвэл нийт ашиглаж байгаа төмөр замын 6 %-ийг эзэлдэг боловч дэлхийн нийт ачилтын 25%-ийг дангаараа эзэлдэг.

2008 онд Хятадын төрийн зөвлөл 2020 он хүртэл төмөр замын сүлжээг өргөтгөх төсөлд зориулан 2 триллион юань буюу 292 тэрбум ам.долларыг баталсан ба энэ нь 2006-2010 онд хүртэлх 11 таван жилийн төлөвлөөнд тусгасан шинээр төмөр зам барих 1.25 триллион юань буюу 182 тэрбум ам.долларын төслийн үргэлжлэл болсон. Энэ төслийн хүрээнд 2007 онд байсан 78000 км урт төмөр замын сүлжээ 2010 онд 91000 км болсон ба энэ оны эцэс гэхэд 110000 км болгохоор төлөвлөн ажиллаж байгаа юм. Төмөр замын сүлжээгээ ийнхүү өргөтгөж байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлт, түүнээс үүдэлтэй ачаа тээврийн эргэлтийн өсөн нэмэгдэж байгаа шаардлагад нийцүүлж байгаа явдал юм.

Дээр дурдсан 91000 км замын нийт урт нь 154600 км болж байгаа бөгөөд үүнээс 42000 км буюу 46.6% нь цахилгаанжуулсан зам, 37000 км буюу 41.1% нь давхар зам юм.

Цариг:

-          Стандарт буюу 1435мм-ийн царигтай 79600 км /2008 оны байдлаар/

-          Метрийн буюу 1000мм-ийн царигтай 466 км /Юннан-Вьетнамын чиглэлийн/

-          Нарийн буюу 750мм-ийн 3600 км /орон нутгийн чанартай үйлдвэрлэлийн зам/

Гол шугам:

-          Жинха шугам: 1249 км урт Бээжин-Харбины чиглэлийн шугам

-          Жинху шугам: 1462 км урт Бээжин- Шанхай чиглэлийн шугам

-          Жингуан шугам: 2324 км урт Бээжин-Гуанжоу чиглэлийн бүрэн цахилгаанжуулсан хос шугам

-          Жинжью шугам: 2397 км урт Бээжин-Шэнжен-Хонг Конгийн чиглэлийн хос шугам

-          Жинбао шугам: 833 км урт Бээжин-Баотао /Өвөр Монгол/-ын шугам

-          Лонгхай шугам: 1759 км урт Шар тэнгис, Льянюнганаас  Баруун Хойд хэсгийн Ланчоуг холбосон хэвтээ тэнхлэгийн гол шугам /хос замтай, хагас нь цахилгаанжуулсан замтай/

-          Лансин шугам: 1904 км урт Ланчоу-Шинжаан чиглэлийн хэвтээ шугам /Шинжаан Уйгур орох гол шугам ба ойрын ирээдүйд төлөвлөж байгаа Торгоны зам дагуух гол зам болох/

-          Чинзан шугам: 1956 км урт Чинхай мужийн Сининг хотоос Төвөдийн Лхас хүрсэн гол шугам /2006 онд дууссан/

 Европ-Зүүн Өмнөд Азийг холбосон хурдны галт тэрэгний төсөл

Хятадын засгийн газар Бээжингээс Лондон хүрэх 8157 км урт, улс хоорондын хурдан галт тэрэгний шугам барих талаар холбогдох улс орнуудтай хэлэлцээр хийж байна. Цагт 345 км хурдлах энэхүү галт тэрэг нь Бээжингээс Лондон хүртэл ердөө 2 хоног аялах юм. Дайран өнгөрөх 17 оронтой тохиролцоонд хүрээд байгаа ба хэрвээ төслийг хэрэгжүүлэх бол 10 жилийн дотор барьж дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр овор, жин багатай үнэ цэнэтэй ачаа, түүхий эдийг европын зах зээлд хүргэх өгөөжтэй зам болно гэж үзэж байна. Хамгийн гол нь Шинжан, Казакстан, Төв Азийн орнуудыг дайран өнгөрөх энэ шугам Ази Европыг хамгийн дөт байдлаар холбодог торгоны зам дагуу байрлаж байгаа нь эдийн засгийн болон, цэрэг- улс төр, стратегийн ач холбогдолтой.

Үүнээс гадна Хятад Орос хоёр сибирээр дайруулан зүүн европ хүрэх транс-сибирийн магистрал шугамын хажуугаар өндөр хурдны галт тэрэгний зам барих тохиролцоонд хүрээд байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ нь хоёр дахь том төсөл гэж тооцогдож байгаа бол эдгээрээс гадна 3 дахь төслийг мөн Зүүн Өмнөд Ази /Вьетнам, Тайланд, Бирм, Малайз/ руу эхлүүлэхээр төлөвлөөд байна.

ОХУ-тай холбогдсон байдал

Одоогийн байдлаар Орос Хятад хоёр улсын төмөр замын сүлжээ Манжоули, Суйфенхэ гэдэг 2 боомтоор холбогдож байгаа. Үүний сацуу Монголоор дайрч өнгөрөх салаагаар тус хоёр орон холбогдно. 3 дахь шууд холбогдсон цэг байх боловч энэ нь төдийлөн сайн ашиглагдахгүй байгаа. Суйфенхэгээс урагш Хятадын талаас Ханчун, Оросын талаас Махалино гэх боомтоор /Уссуриск- Хасан/ бараг Хойд Солонгосын  хил орчим /41 км/ байгуулагдсан ба 2000 оноос тээвэрлэлт хийж эхэлсэн боловч жилд ердөө 687 вагон ачаа тээвэрлэсэн нь эдийн засгийн хувьд ашиггүй гэх үүднээс 2002-2003 онд хаажээ. 2003 оны сүүлээс дахин ашиглаж эхэлсэн ба 2004 оны байдлаар уг замаар явах ачаа эргэлт төдийлөн их биш гэсэн мэдээ байдаг.

2008 онд тус хоёр улсын Зам тээврийн сайд нарын хэмжээнд дахин нэг цэгээр төмөр замын гарц гаргахаар тохиролцсон нь Амар мөрний дээгүүр төмөр замын шинэ гүүр барих төсөл юм. Энэ төсөл 2009 онд зам барилгын ажил эхлээд 2011 онд ашиглалтад орсон.

 Казакстантай холбогдсон байдал

1990 оноос Хятадын Лансин гол шугам Казакстаны төмөр замын сүлжээнд холбогдсон. Хоёр улсын гэрээний дагуу уг шугамыг цахилгаанжуулах төсөл  Казакстаны Хоргос боомтоор орж байгаа шугамыг хоёр улсын гэрээний дагуу 2011 оны 12 дугаар сард цахилгаанжуулж дуусгаад 2012 оны зунаас бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулах гэж байна. Энэ нь Хятадаас Казакстаны нутагаар дайрч байгаа 2 дахь гол шугам болж байгаа юм. Нөгөө холбогдож байгаа хэсэг нь Казакстаны Достык боомтоор холбогдож байгаа ба одоогийн байдлаар энэ замаар гол ачаа эргэлт явагдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих