“Математик 5″ сурах бичгийн талаарх шүүмж
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 5 дугаар ангид О.Чулуунцэцэг, Ц.Далайжамц, Д.Энхцэцэг нар зохиож, П.Оюун, Д.Цогзолмаа нар редакторласан “Матемтик 5” сурах бичгийг хэрэглэж байна. Сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээ нь амьдрал дээр сурах бичгээр дамжиж, багш, суралцагчдад хүрдэг.
Сүүлийн жилүүдэд бага боловсролын математикийн сурах бичгүүдийн агуулга, арга зүй, зохиомж, дизайнд нилээд ажиглалт, судалгаа хийж үзлээ. Хоёрдугаар ангиас эхлэн сургалтын хөтөлбөр аажимдаа хүндэрч байгаа. Гэвч сурах бичгийн агуулга сургалтын хөтөлбөрөөсөө илүү хүндэрч байна. Ийм байдал “Математик 2”, “Математик 3”, “Математик 4”, “Математик 5” сурах бичгүүд дээр байна.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Бага ангийн багш” сэтгүүл
Г.Батболд
URL: