Улс төрийн онигоо
Хоёр авгай хуучилж сууна.
- Н.Энхбаярын талаар энд тэнд сайн коммент үлдээхэд 5000 төгрөг төлдөг гэсэн. Энэ сүлжээнд яаж элсэх вэ? Орифлэйм нэг л бишээ…
- Пээ, тэр Н.Энхбаярын төлөөх өлсгөлөнд хоногийн саяыг өгсөн шдээ. Найз нь мөнгөтэй болоод дээр нь жаахан тураад аятайхан болсон ш дээ. Улс хөгжинөө гэж турахад мөнгө төлдөг байсан бол одоо тураад мөнгө авдаг болж байна дөө… гэжээ.
Сонгууль – Сонго Уйл
Сонгууль – Сонго Гууль
1921 оны хувьсгалын удирдагч нар болох анхны долоо хэмээн алдаршсан баатарлаг хүмүүсийн тухай адал явдалт түүхэн “Долоон бурхан харвадаггүй” хэмээх уран сайхны кино эх орончдын баяраар нээлтээ хийлээ.
ШИНЭЭР МӨН ХОЁРДУГААР АНГИ БОЛОХ 7-Н БУГ ХАРВАНА ГЭЖ КИНОН ДЭЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ. ОДООГИЙН ТӨР, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТНҮҮД ДЭЭР ҮНДЭСЛЭН БАРИМТТАЙ. Н.ЭНХБАЯР, С.БАЯР, Ц. МӨНХОРГИЛ, М. ЭНХБОЛД, С.БАТБОЛД ГЭЭД НЭРЛЭГДЭЖ ЭХЭЛНЭ. ДҮР СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.
Ардчилсан намын дарга сайдуудаа сонгож байна. Лу.Болдыг дуудаад
- Болд оо, чи багадаа юугаар тоглодог байна байсан бэ?
- Тугалган цэргүүдээр.
-Чамайг Батлан хамгаалахын сайдаар томиллоо.
Баярцогтыг дуудаад
- Баярцогтоо, чи багадаа юугаар тоглодог байна байсан бэ?
- Голдуу мөнгөддөг байсан даа.
- Сангийн сайдаар томиллоо.
Баттулгыг дуудаад
- Баттулгаа, чи багадаа юугаар тоглодог байна байсан бэ?
- Машинаар голдуу
- Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд бол.
-Эрхэм хүндэт сонгогчид оо. Та бүхэн шинэ зууны шинэ сонголт хийж манай “Чөлөөт бүсгүйчүүдын нам”-ын төлөө саналаа өгцгөөгөөрэй.
Бид та бүхнийг аз жаргалтай амьдруулж чадна.
-Жич: Манай намын талаар илүү их мэдээлэл авахыг хүссэн хүн 123456 утсаар 22 цагаас хойш ярьж, Дулмаа, Дулмаа, Цэцгээ нарын нэгийг дуудуулна уу.
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигсэд сонгогчийн саналыг худалдаж авах үзэгдэл гаарч байна. Саяхан надад хүртэл ийм зүйл тохиолдлоо.
Хаалганы хонх дуугарахаар нь очиж онгойлготол Х нам гэсэн тэмдэгтэй нэг аятайхан махлаг хархүү инээмсэглэн зогсоно.
-Таны саналыг худалдаж авах гэсэн юмаа, зөвшөөрвөл 10000-ыг өгнө болох уу гэж Х намын нэр дэвшигч санал болгоно.
-Арай ч хямдхан юм биш үү. Цаана чинь зөвхөн дэмжинэ үү гэж уриалаад 10000-ыг зүгээр л бэлэглэж байна гэж би ундууцлаа.
-20000-ыг өгнө, хүүхдийн тоогоор шүү гэсээр цаанаас нь бас нэгэн махлаг залуу гүйж ирлээ. А намын дарцгийг барьжээ.
-Яахав дээ арай л дээр сонсдож байна, гэхдээ одоо чинь санал гэдэг үнэтэй болсон шүү дээ, урьдын адилгүй гэж маргахад
-50000-ыг өгье, дээр нь хүүхэд төрөх тутам урамшуулал олгоно, ямрав дээ гэж Х намын хархүү хэлээд гэдийн улам аятайхан инээмсэглэнэ.
-Харин ээ, ийм урамшуулал байдаг гэж сонсоогүй л юм байна, иргэдийн хурлын саналыг бол ч яаж ч магад харин их хурлын саналаа би 50000 хэзээ ч зарахгүй дээ гэж би хэллээ.
-Тэр ч дэмий байхаа, нэртэйгээр нь гэрлэх тутамд чинь 500000 гэх чинь яагаав гэж А намын хархүү өрсөлдөгчөө шордоход
-Энэ чинь ч болохгүй юм биш байна. Болгоё, бүтээе та минь ээ, ингэхэд саяны хэлдгийг чинь манай нам санаачилчихлаа шүү гэж Х намын хархүү шүүрэн авлаа.
-Олон долоон үг хэрэггүй, манай нам ялвал сая төгрөг таных, за барьчих уу гэж А намын хархүү үнэ хаялаа. Хүний тоогоор, бүр хүүхдийн тоогоор шүү, за ямар сонсогдож байна даа гэж тэр дийлсэн байртай хэллээ.
-Энэ ч өөр хэрэг шүү, ийм боломжийг ч тэнэг хүн л алдах байх гэж би хэлээд Х нам руу хулгайгаар харахад
-Сая таван зуу, сая таван зууг шууд өгье, бат шүү гэж тэр орилов.
-Энэ ч арай дэндэж байна, танай нам дандаа ингэж байдгаа боливол таарна гэж А намын хархүү уурсан дараагийн хаалганы хонхыг дарахаар явлаа.
-За даа би ч тэгвэл бүтэн хагас саятай ч болчих шиг боллоо, ингэхэд энэ мөнгөө яг хэзээ ямар хэлбэрээр яаж авах юм бэ гэж асуухад минь
-Тэрийг хэн мэдэхэв дээ, би ямар эдийн засагч биш гэж хариулав.
Хөргөгчний “Бирюса” үйлдвэрийн захирал Багабандитай утсаар ярьж байна.
- Ноён Багабанди, та их хүйтэн царайтай юм чинь манай хөргөгчний рекламанд тоглохгөй юу. Их мөнгө өгнө шүү. Багабанди:
- Утсаа барьж байгаарай. Хүүе, Баяраа, Бээжингийн тураах эмний компанитай хийсэн гэрээ маань дууссан уу?
УИХ-ын хоёр гишүүн ярьж байна. – Би чамд сайн муу хоёр юм хэлэх үү? – За – Мууг нь эхлээд хэлье. Бидний эхнэрүүд бид хоёрыг Их Хурлын танхимд гөлийж суух хооронд найзалсаар байгаад лесби хос болчихож. – За, сайныг нь хэлээч – Чи надад таалагдаад байгаа шүү.
URL: