Хятадын хакерчид тагнуулын өндөр зэрэглэлд ажиллаж байна

tattАНУ-ЫН ЗҮГЭЭС ХЯТАДЫН ХАКЕРЧДЫН БАЙРЫГ ДЭЛХИЙ НИЙТЙИН ӨМНӨ ЗАРЛАСАН НЬ АСУУДЛЫГ ХУРЦАТГАСАН-

 

АНУ-ын хэвлэлээр БНХАУ-ын нэгэн барилгын зургийг олны өмнө дэлгэж, цахим ертөнцийн хакердах ажиллагааг явуулдаг талаар мэдээлсэн. Өөрөө хэлбэл “Тус барилга дотроос Хятадын хакерчид дэлхийн өнцөг булан бүрт төрийн мэдлийн агентлагуудын цахим хуудас руу нэвтэрч, тагнуулын үйл ажиллагаа явуулдаг” хэмээн буруутгасан юм. Харин үүнийг БНХАУ-ын зүгээс эрс үгүйсгэж, барилгын зургийг олны өмнө дэлгэсэнд ихэд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд байна.

АНУ болон барууны орнуудын Засгийн газрын чухал гэсэн компьютер руу хакердах ажиллагааг явуулж, улс хоорондын дипломат харилцаанд сөргөөр нөлөөлж буй талаар “Washington Post” сонин онцлов.

Хамгийн гол нь энэ бүх хакердах үйл ажиллагаа цэвэр тагнуулын шинж чанартай болж байгааг анхааруулаад АНУ-ын хиймэл дагуулаас тогтоосон байршлын дагуу дээрх барилгын зургийг олны өмнө мэдээлсэн аж. АНУ-ын Төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч Виктория Нуланд болсон үйл явдлын талаар “Бид Хятадын талын холбогдох албаныхантай холбогдсон. Одоохондоо манай улсын хэд хэдэн төрийн мэдлийн цахим хуудас руу хакерчид халдаж, ямар зорилгоор мэдээлэл авсан нь тодорхойгүй байна. Энэ талаар дэлгэрүүлэх шаардлагатай” хэмээжээ.

Магадгүй Хятадын хакерчид АНУ-ын Батлан хамгаалахын цахим хуудас руу нэвтрэх гэж оролцож буй нь цэрэг зэвсгийн мэдээллийг нь авах гэсэн оролдлого бололтой. Тус улсын илрүүлээд байгаагаар Хятадын хакерчид сүүлийн нэг жилийн дотор 141 хувьцаат компани, 20 гаруй аж үйлдвэрийн салбар, зураг төслийн, бизнес төлөвлөгөө, үнийн талаар бичиг баримт, хэрэглэгчийн үнэмлэх, и-мэйл болон холбогдох утасны жагсаал зэрэг чухалд тооцогдох материалын хакердсан аж.

АНУ-ын Батлан хамгаалах яамны цахим салбар  хариуцсан Төлөөлөг­чийн үзэж буйгаар “Хакерчид Тэн­гисийн цэргийн хэд хэдэн генералын нэрээр хуудас руу орох гэж оролдсон бөгөөд нууц үг тайлах гэж удаа дараа оролдсон” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Хятадууд хамгийн анх АНУ-ын брокер диллерийн компаниуд руу халдаж эхэлсэн. Дараа нь хувьцааны биржүүд гэх мэт. АНУ-ын цэргийн болон төрийн чухал, чухал сайт руу хакердах үед Сенат, Холбооны мөрдөх товчоо, Тагнуулын төв газар, Цагаан ордон, Пентагоны бүх мэдээлэл ямар нэгэн хэмжээгээр хэн нэгний гарт орсон мэт байсан. Сүүлдээ АНУ ч гэлтгүй дэлхийн томоохон компаниуд болох “Dell”, “Yahoo”, “Microsoft”, “IBM” компанийн цахим хаяг руу халдсан. Хамгийн аймшигтай нь хувьцааны индексэд халдсан байгаа юм. АНУ-ын Тагнуулын  төв газрын мөрдлөгийн үр дүнд дайралт хийсэн өдрийн “Cisco” компанийн хувьцааны үйл ажиллагаанд хүртэл нөлөөлсөн удаатай. Өнгөрсөн онд хятадын хакерчид Засгийн газрын тусгай сүлжээ рүү нь хүртэл нэвтэрч чаддаг гэдгээ баталсан.

АНУ-ын хамгийн том, хамгийн нөлөө бүхий өдөр тутмын сонины нэг болох “Нью-Йорк Таймс” руу халдсан. Цахим хэлбэрээр тус сонины архив хэдэн жилийн өмнө шинэчлэгдсэн ч хятадын хакерчид ядах юмгүй нэвтэрч, хэрэгтэй материалуудыг бүрэн устгасан. Үүнээс болж хоёр улсын цахим дайн ширүүссэн. АНУ-ын эдийн засаг өсөх тусам хакерчид нийгэмд, дэлхий нийтэд таагүй ойлголт төрүүлэхийг хичээх болсон. Ингэснээр олон улсын тавцанд АНУ-ын нэр хүнд унаж, ам. долларын ханш сулрах нь ойлгомжтой. Чухам ийм л бодлогын үүднээс Хятад улс хакерчдад хяналт зохицуулалт хийдэггүй гэмээр. Нэг талаараа бодлого ч байх магадлалтай.

Үнэн хэрэгтээ АНУ-д хакерчид оддын цахим хуудас, нууц үгийг эдвэх төдий хэмжээнд Төрөөс ангид үйл ажиллагаа явуулж байгаа бол Хятадын хакерчид эсрэгээрээ бололтой. Анх 2009 онд АНУ-ын тагнуулын алба анх удаагаа кибер заналхийллийн тоймыг гаргасан. Америкийн засгийн газар аж үйлдвэрийн тагнуулын хүчээр ашиг хонжоо олж байгаа хятадын компаниудын шийтгэлийг хурцатгасан. Тэр ч бүү хэл, БНХАУ-ын сүлжээний “тагнуулын үйл ажиллагааг “ гүнзгий судлах шаардлагатай байгаа тухай Конгрессын нэгэн комиссийн илтгэл дээр танилцуулсан удаатай. Хятад нь үнэхээр кибер тагнуулыг өрнөдийн технологитой ойртох зорилгоор хийж байгаа бололтой гэмээр. Цэргийн болон хоёрдмол зориулалттай технологиудад нэвтрэх тухай яригдаж буй асуудал.

Хятадууд өөрсдөө “сүлжээний дайралтуудад хамгийн их нэрвэгдсэн орон бол Хятад”  гэдгийг онцолсон. Одоогоос 10 гаруй жилийн өмнө статистикийн чухал тоо баримтаар, БНХАУ-д сая сая компьютер нэг бус удаа АНУ-ын хакеруудын дайралтанд өртөж байсан удаатай аж. Даяаршлын үед сүлжэээний аюулгүй байдлын асуудал нь Хятадын хувьд мөн хурцаар тавигдаж буй асуудлын нэг.

 

Б.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих