Төрийн түшээдийн тархийг угаасан Оюутолгойн ТЭЗҮ
Оюутолгойн уурхайн Монголын хувьд нэн чухал хөрөнгө оруулалт бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн батласнаас хойш хийгдэх хамгийн анхны хөрөнгө оруулалтын томоохон хэмжээний санхүүгийн гүйлгээний хэлцэл юм. Энэхүү хэлцэлээр Монголын талд оногдох бодит үр өгөөжийг Хамтарсан ЗГ-ийн ажлын хэсэг 60% гэж мэдэгдэж байгаа ч өнөөдрийн өндөрлөгөөс Оюутолгой ордын бодит тоон үзүүлэлт дээр үндэслэн хийгдсэн ТЭЗҮ-ийн санхүү , эдийн засгийн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж үзэхэд , 68%-ийн татварыг тэглэж, түүнийг орлуулах зэс алтны үнийн өсөлттэй холбоотой нөөцийн нэмэгдсэн ашгийн татварыг Оюутолгойн гэрээнд хамааралгүй байгаа нь гэрээний 30 жилийн хугацаанд монголын талд ногдох үр өгөөж 20-30% хүртэл буурах бодит боломжийг гэрээнд заасан татварын тогтворжилтын нөхцөл бүрдүүлээд байна.
Хамтарсан Засгийн газрын ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар 2009 оны 2-р сараас 8-р сар хүртэл 3 удаа хэлэлцүүлэх явцад өөр хоорондоо зөрөөтэй тоон үзүүлэлттэй ТЭЗҮ –ийг УИХ-ын эрхэм гишүүдэд танилцуулж , тэдний тархийг угааж , Айвенхоумайнз компаний ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргуулж байсан нь тодорхой байна.
Жич: Ажлын хэсэг 2009 оны 3-р сард анх удаа хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д хэлэлцүүлэхдээ Оюутолгой төслөөс талуудад орох орлого , өнөөгийн үнэ цэнээр , МУ-ын ЗГ-т 3344 сая ам. доллар буюу 76%, Айвенхоу майнз лимитед\Рио Тинтод 1084 сая ам доллар буюу 24% гэж Монголын талын үр ашиг 3 дахин их гэж тооцож мэдээлж байсан бол 2009 оны 7-р сарын 5 УИХ-д танилцуулсан ,1 тонн зэсийн үнэ 4013 ам доллар байх үед Оюутолгой төслөөс ноогдох Монголын ЗГ-ийн өгөөж нэрлэсэн үнээр 28657 сая ам доллар буюу 55%, өнөөгийн үнэ цэнээр 4961 сая ам доллар буюу 66%,
Хөрөнгө оруулагчийн өгөөж 23795 сая ам доллар буюу 45%, өнөөгийн үнэ цэнээр 2549 сая ам доллар буюу 34% болж, Монголын талын ашиг, анх тооцсоноос 10% буурсан байна. Мөн 2009 оны 8-р сард УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах үер УИХ-ын гишүүдэд тараасан ТЭЗҮ-ийн тооцоонд, анхны хөрөнгө оруулалтыг 6 тэрбум ам доллараас 5 тэрбум болгож 1 тэрбум ам доллараар бууруулсан, 68%-ийн татварыг хүчингүй болгосон, газрын доорхи гүний усны нөөцийг Айвенхоугийн эзэмшилд 30 жилээр шилжүүлсэн,
Айвенхоугийн санхүүгийн алдагдлыг 8 жилээр 100 хувь тооцохоор татварын хуулинд өөрчлөлт оруулсан, дэд бутэц буюу автозамын хуульд өөрчлөлт оруулж Айвэнхоугийн барьсан олон улсын чанартай замыг Айвенхоугийн мэдэлд 100% эзэмшүүлэх зэрэг нөхцөлийг холбогдох хуулинд өөрчлөлт оруулахаар ЗГ-аас хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнээр, УИХ шаардагдах өөрчлөлтыг оруулсан ба хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхийг ЗГ-т олгосон билээ.
Ажлын хэсгийн дээрх 3 дахь ТЭЗҮ-ийн тооцоогоор Монголын ЗГ-ийн өгөөж нэрлэсэн үнээр 29386 сая ам доллар буюу 51%, өнөөгийн үнэ цэнээр 4403 сая ам доллар буюу 56%, Хөрөнгө оруулагчийн өгөөж 27983 сая ам доллар буюу 49%, өнөөгийн үнэ цэнээр 3128 сая ам доллар буюу 44% болж Монголын талын санхүүгийн ашиг хоер дах удаагийн танилцуулгаас даруй 10 %, анхны тооцооноос 20% тус тус буурсан байна.
Яагаад анх мэдүүлсэн тооцооноос зэсийн үнийг 20% өсгөөд байхад Монголын талд ноогдох ашиг 20% буурсан вэ Монголын талд ноогдох үр ашиг буураад байгаа учир шалтгааныг тодруулах ухаан сэхээ УИХ-ийн эрхэм гишүүдтйн хэн нэгнийхэн ч тархинд , тухайн үед орж ирээгүй ба ажлын хэсэг ч энэ тухай асуух боломжийг УИХ-ийн гишүүдэд олгоогүй юм.
Мөн Айвенхоумайнз компани Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг бүрэн хэмжээгээр боловсруулж Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлээгүй байсан ба Ажлын хэсэг Ашигт малтмалын тухай хуулийн 30.1.1 заасан заалтыг зөрчин ,Хөрөнгө оруулалтын гэрээнд , гэрээ зурагдсанаас хойш 6 сарын дотор Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэх эрхийг Айвенхоумайнз компанид олгосонтой шууд холбоотой юм.
Айвэнхоумайнз монголия инк ХХК Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг Эрдэс Баялгийн зөвлөлөөр 2 удаа хэлэлцүүлэн 2010 оны 3-р сард Эрдэс баялгийн зөвлөлд засвартайгаар хүлээлгэн өгсөн билээ. Оюутолгойн гэрээ Монголын талд 60%-ийн баталгаат ашигтай гэж мэдэгдэж байгаа ажлын хэсгийн ахлагч Сангийн Яамны сайд С. Баярцогт, 56%-иас дээш ашигтай гэж мэдэгдэж байгаа ЭБЭХ сайд Д.Зоригт нарын удаа дараагийн мэдэгдэл ямар их алд дэлэм зөрүүтэй болохыг Хамтарсан ЗГ-ийн боловсруулсан техник эдийн засгийн тооцооны үзүүлэлтүүдийг, Айвенхоумайнз Монголия инк ХХК-ний боловсруулсан Оюутолгой төслийн ТЭЗҮ-д тусгагдсан санхүү эдийн засгийн үзүүлттэй харьцуулсан судалгааны тоо баримтууд яруу тод харуулж байна.Эдгээр харьцуулсан тоон үзүүлэлтүүдийг дараах хүснэгтээс харцгаая.
Хүснэгт 1 Үйлдвэрлэлийн үзүүлэлтээс Оюутолгой төслийн үйлдвэрийн оновчтой хүчин чадлыг жилд 52-54 сая тн хүдэр боловсруулахаар тооцож, 40-43 жилийн хугацаанд зэс, алтны өндөр агуулгатай нийт батлагдсан хүдрийн нөөцийн 85 %, түүнд агуулагдсан зэс, алтны нөөцийн 73-75%, мөнгөний 70% -ийг өндөр хүчин чадалтайгаар, хөрөнгө оруулалтын гэрээний 30 жил, үргэлжлүүлээд 20 жилийн хугацаанд , татварын тогтвортой, хөнгөлттэй нөхцөлд өндөр үр ашигтайгаар, сорьцлон ашиглахаар Айвенхоумайнз компани төлөвлөжээ.
Хүснэгт 2 Санхүүгийн үзүүлэлтээс ЗГ-ийн ажлын хэсэг үйл ажиллагааны зардлыг 7932 сая ам доллараар илүү тооцсон нь үйл ажиллагааны бодит зардлыг 50%-иар нэмэгдүүлсэн нь хачирхалтай байна. Ажлын хэсэг зэсийн үнийг 2 $\фунт ,алтны үнийг 875 $\унциар тооцсон бол Оюутолгой төсөлд зэс 1,96$\фунт, алт 875 $\унциар тус тус тооцсон нь зэсийн орлогыг шальтай бууруулах үзүүлэлт биш юм.
Хүснэгт 3 Хөрөнгө оруулалтын зардалыг бүтээгдэхүүн гарах хүртэл оруулсан хөрөнгө оруулалтыг анхны хөрөнгө оруулалтад тооцож, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан энэ дүн 4 тэрбум орчим ам доллар байх ёстой ба бүтээгдэхүүн гарснаас хойш үндсэн хөрөнгөд амортизаци үүсгэж хөрөнгө оруулалтын сан байгуулан энэ сангаас хөрөнгө оруулалтын урсгал зардал зарцуулагдах ёстой. Оюутолгой төсөлд анхны хөрөнгө оруулалтыг 4,4 тэрбум ам. доллараар тусгасан байна. ЗГ-ийн ажлын хэсгийн тооцоонд хөрөнгө оруулалтын зардалыг , Оюутолгой төслөөс 1,949 сая ам доллараар илүү тооцжээ. Мөн ажлын хэсэг менежментийн төлбөрийг хөрөнгө оруулагч талд төлөхгүй гэж албан ёсоор мэдэгдэж байсан боловч хувь нийлүүлэгчдийн гэрээнд төлөхөөр тохиролцсон байна.
Хүснэгт 4 Татварын зардалд Оюутолгой төслийн тооцоонд 558 сая ам долларын хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт эдлэж байгаа ба уул уурхайн салбар , хөрөнгө оруулалтын хөнгөлөлт эдлэх тэргүүлэх салбарын жагсаалтад ороогүй учир энэ хөнгөлөлтийг эдлүүлэх ёсгүй ба ЗГ-ын Ажлын хэсэг барилгын ажлын явцад оруулсан анхны хөрөнгө оруулалтад хөнгөлөлт эдлүүлэхээр гэрээнд тохиролцсон байна. Мөн ажлын хэсэг ААНОАТ хуульд өөрчлөлт оруулан компаний санхүүгийн алдагдлыг 8 жилээр хязгаарлалтгүйгээр шилжүүлэх өөрчлөлт оруулснаас Оюутолгой төслийн тооцоонд 4256 сая ам долларын алдагдлыг 100% татварын зардалд шингээж тооцсон нь , татвар ноогдуулах орлогыг тэр хэмжээгээр бууруулж ЗГ-т ногдох өгөөж буурах нөхцөлийг бүрдүүлж байна.
URL: