Т.Аятунгаа: Охиноо л хурдхан олж авмаар байна

Саяхнаас Монгол Улсын иргэн Т.Аятунгааг хүний наймаа болон хар тамхины хэрэгт холбогдуулж, улс дамнан Интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр тэрбээр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр төрүүлсэн бяцхан үрээ алдаж, амьдын хагацалд унахын хажуугаар хилс хэрэгт гүтгэгдэж хохирогч болчихоод байгаагаа учирлав.

Т.Аятунгаа хүүхдийнхээ эцэгтэй 2011 оны долдугаар сард Монголд танилцаж улмаар өнгөрсөн оны есдүгээр сард Филиппин улсад охин болон ээжийнхээ хамт амьдрахаар очсон байна. Тэнд охиныхоо эцэг Чарльз Эргэн болон түүний найз болон туслах Эрик Финлэйн нарын хамт амьдарч байжээ. Тэдэнд албан ёсны гэрлэлтийн баталгаа байгаагүй тул  Филиппинд очсоны дараа хурим хийсэн аж. Гэхдээ хуурамч гэрлэлт болсон хэмээн тэрбээр үзэж байгаа аж. Учир нь миний итгэлийг олох гэж ийм үйлдэл хийсэн. Тэр нь охиныг маань хулгайлах зорилгынх нь нэг алхам байсан байх хэмээн таамаглаж байгаа гэнэ.

 

Нийгмийн толь 

Нүд.мн


URL:

Сэтгэгдэл бичих