ХЯТАД УЛС “ОЮУТОЛГОЙ”-Г ЦАХИЛГААНААР ХАНГАНА

ot45sd54d54dsdsdsdsdsdsБЭЭЖИН. Хятадаас эрчим хүч авах асуудал шийдэгдсэнээр Рио Тинто Монголын “Оюутолгой” зэс, алтны уурхай ойрын гурван сард ашиглалтад орох боломжтой боллоо.
Зургаа орчим тэрбум долларын энэ төсөл нь цахилгаан хангамжийн асуудлаас болоод нэг хэсэг зогсонги байдалд байсан юм. Уурхай нь бүрэн ашиглалтад орвол дэлхийн таван том зэсийн уурхайн нэг болно.
Говийн элсэн дунд хүнд нөхцөлд хоёр жил бүтээн байгуулалт хийсний дараа сая “Оюутолгой” уурхай Хятад улстай эрчим хүч худалдаж авах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр уурхайг ашиглалтад оруулах хамгийн сүүлийн бартаагаа давж байгаа хэрэг юм. “Оюутолгой”-н хувьцаа эзэмшигчид нь Монгол Улсын Засгийн газар болон Канадын “Turquoise Hill” бөгөөд хоёр тал хувьцааны 34 болон 66 хувийг эзэмшдэг юм. Харин Рио Тинто компани нь “Turquoise Hill”-ийн хамгийн чухал хувьцаа эзэмшигч нь билээ. /2012.11.06/
/<http://www.ftchinese.com/story/001047338>/
Г.Билэгсайхан

Montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих