Төрийн байгууллагуудын вэб, дотоод сүлжээ рүү 40 гаруй хакер дайрчээ
Монгол улсын төрийн байгууллагуудын вэб сайт болон дотоод сүлжээ рүү 2010 онд 40 гаруй хакер дайрсан байна. Эдгээр хакерууд нь ихэвчлэн гадны хакерууд байсан бөгөөд хадлага бүрийг нь Тагнуулын Ерөнхий газрын Сөрөх тагнуулын албаныхан илрүүлжээ. Албаны эх сурвалжийн мэдээгээр төрийн сүлжээнд нэвтрэх гэсэн хакеруудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа аж. Ялангуяа уул уурхайн томооохон төслүүд хэрэгжиж буйтай холбоотойгоор тодорхой объектийг чиглэсэн зохион байгуулалттай цахим халдлага цөөнгүй гарчээ.
Эх сурвалж шууд.мн
URL: