Ц.Нямдорж, Х.Баттулга нар хэрэгтэн мөн үү

nyamdorrrrО.Баасанхүү гишүүний хэлснээр бол Ц.Нямдорж болон Х.Баттулга нар эрүүгийн хариуцлага хүлээх учиртай гэнэ. Тэрбээр “Одоо МИАТ-ийн хэрэг байна. Энэ хэргийн дуулианаар хоёр том улстөрч бие биенийгээ гэмт хэрэгтэн мэт  зарлачихлаа. Ц.Нямдорж Х.Баттулгыг, эргүүлээд Х.Баттулга нь Ц.Нямдоржийгоо. Хуулиараа бол аль нэг нь шоронд орох болчихоод байна.

 

Хэрэв хэн нь ч шоронд суухгүй бол миний яриад байгаа хэрэг угаах хэрэг болоод дуусах юм” гэжээ. Мөн эрхэм түшээ маань хэрэг илэрлээ гэхээр сүүлийн үед айдаг болчихоод байгаа гэнэ. Учир нь манайд хэрэг угаадаг хэрэг л илэрдэг учраас. Энэ талаараа тэрбээр “Долдугаар сарын 1-ний хэрэг илэрлээ гэхэд бүгд талархаж байсан.

 

Би бүр баярлаад тухайн үед өмгөөлөгчөөр нь ажиллаж байлаа.  Гэвч жинхэнэ хэргийн эзэн илэрч, ард түмний хүсэн хүлээсэн үр дүн гараагүй,  алуурчин нь ч олдоогүй. Харин  тушаал өгсөн эсэх нь тодорхойгүй хэдэн хүнийг албан тушаалдаа хайнга хандсан гэх үндэслэлээр ял өгөөд дууссан” хэмээн харамсангуй ярьжээ.
Л.Нинж

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих