Жирэмсэн оноштой хүү

5fc38f8a2aac8c02bigКазахстаны Актюбинск хотын оршин суугч 15 настай, Байжан Алдашев хүүд нэгэн эмнэлэг жирэмсний магадлагаа олгожээ.

Хүү  бөөрний өвчнөө шинжлүүлэхээр хотынхоо яаралтай түргэн тусламжийн төвд очсон бөгөөд  түүний шинжилгээний хариуг бие давхар эмэгтэйн шинжилгээтэй сольсон байна. Үүний улмаас эмч хүүд жирэмсэн хүний уух ёстой эм бэлдмэлүүдийг бичиж өгч, Алдашев ч ном журмын дагуу ууж эхэлжээ. Гэвч хэсэг хугацааны дараагаас хүү эмнүүдээс харшил авсан байна.

Тус хэргийг шүүх хянан хэлэлцээд тухайн байгууллагын ажилтан, эмч нарыг энэ үйлдэлд хэсэгчлэн буруутай гэдгийг тогтоосон бөгөөд сэтгэл санааны хохирлын төлбөр болгож 330 ам.долларыг эмч нараар олгуулах болжээ.

Т.Анир.ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих