Солонгосыг зорих гэж дугаарлаж зогсдог үе ард хоцорно

20120201_ajҮндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хоёрдугаар үе шат өчигдөр орон даяар эхэллээ. Энэ сарын 29-ны байдлаар Улаанбаатар хотод 1421, харин орон нутагт 3219 ажилтантай ажил олгогчид гэрээ байгуулжээ. Тэд суралцах хугацаандаа сар бүр 190 мянган төгрөгний тэтгэлэг авах юм. Нийтдээ 47 төрлийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх захиалгатай, цалинтай оюутнуудын сургалт 5 сарын турш үргэлжилнэ. Суралцагчдын дийлэнх  нь 25- аас дээш насныхан байгаа аж.  Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн үр дүнд Солонгосыг зорих гэж үүр цүүрээр дугаарлан зогсдог байсан үе дуусгавар болно гэж салбарын сайд үзэж байна. Aжиллах хүчээ гадагшаа экспортлохгүй, гаднаас импортлохгүй байх нь засгийн газрын бодлого гэдгийг ч тодорхойллоо. Энэ сургалт цаашид ч үргэлжилнэ.

Энэ хавар өрнөх томоохон бүтээн байгуулалтуудыг үндэсний мэргэжилтэй ажиллах хүчин эхлүүлэхээр болж байна. Энэ  хөтөлбөрийг дэмжиж байгаа ажил олгогчдыг урамшуулах талаар ч бодлого боловсруулж байгаагаа хэлсэн юм.

А.Алтантуяа


URL:

Сэтгэгдэл бичих