Монгол улсын төрийн тэргүүн, Монгол үндэстний эв нэгдлийн бэлгэдэл Ерөнхийлөгчид илгээх захидал

22hghghghghgdӨнөөгийн Монгол оронд нүүрлээд буй хамгийн том аюул занал бол Монгол үндэстний эсрэг хийгдэж буй “оюуны терроризм” юм. “Оюуны терроризм” нь улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд мөн цэцэрлэг, сургууль, төрийн байгууллага гээд л Монгол орны нийгмийн эд эс бүхэнд яг л хувалз адил шигдэн шимэгчилж Монгол улсын хөгжил цэцэглэлтийн хамгийн том дайсан болж байна. Тиймээс Монгол үндэстний эсрэг хийгдсээр буй “оюуны терроризм”-ийг таслан зогсоох үндэстний хөтөлбөрийг нэн даруй хэрэгжүүлж эхлэхгүй бол Монгол үндэстэн цаашид орших эсэх асуудал туйлын хүнд болжээ.

Монгол үндэстний эсрэг “оюуны терроризм”-ийг таслан зогсоох үндэстний хөтөлбөрийг эрхэм ерөнхийлөгч та хэзээ хэрэгжүүлж эхлэх вэ?

Принстоны (Princeton) их сургуулийн оюуны философийн проф Harry Frankfurt “ON BULLSHIT” номондоо мөн Английн оюуны философич Colin Mcginn “MINDFUCKING”: A CRITIQUE  OF MENTAL MANIPULATION номууддаа “оюуны терроризм”-ын гай гамшгийн тухай хангалттай дурьдсан байдаг.

Уг хоёр номонд Хүн төрөлхтний эсрэг оюуны терроризм оршиж байгааг философийн үүднээс онолын үндэслэлтэйгээр гаргаж нотолсон байдаг. Энэ хоёр эрдэмтэн оюуны терроризмд автагдсан үндэстэн үүрд “үнэн”-ийг мэдэхгүй, ”итгэл” үүсэхгүй, “утга”-тай амьдрахгүй гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Монгол үндэстний түвшинд “оюуны терроризм” газар авснийг олон баталгааны үндсэн дээр нотолж болно.

Үүнд:

1.Хаант болон шашинт төрийн эсрэг утгатай “ардын төр” (Republic) гэсэн үгийг “Бүгд Найрамдах” гэж Хятад хэлнээс буруу орчуулснаас болж Монголын ард түмэн өөрсдийгөө төрийн эзэн гэдгээ ойлгох боломжгүй болгосон.

2.“Ардын засаг” гэсэн утгатай “Democracy” гэсэн үгийг “ардчилал” гэж ташаа орчуулсанаас болж Монголын ард түмэн засгийн эзэн ард түмэн байна аа гэдгээ ойлгох боломжгүй болгосон.

3.2600 жилийн түүхтэй хүн төрөлхтний мэдлэгийн салбар болох “сайны онол” (Ethics)-ийг “ёс зүй” гэж ташаа орчуулсанаас болж Монгол үндэстэнийг сайн муугийн тухай мэдлэггүй болгосон.

4.2600 жилийн түүхтэй хүн төрөлхтний мэдлэгийн салбар болох “сайхны онол” (Aesthetics)-ийг “гоо зүй” гэж ташаа орчуулсанаас болж Монгол үндэстэнийг сайхан муухайгийн тухай мэдлэггүй болсон.

5.Зөв буруугийн тухай мэдлэгийн салбар болох “Right”-ийг эрх дураараа аашилахийн “эрх” гэж ташаа орчуулсанаас болж Монгол үндэстэнийг зөв буруугийн тухай мэдлэггүй болсон.

6.Мөн хүн төрөлхтний мэдлэгийн зангилаа ундарга болсон “мэдлэг” гэдэг утгатай Латин үг болох “Science” гэдэг нэр томъёог “шинжлэх ухаан” хэмээн ташаа орчуулсан.

Хүн төрөлхтөн буруу ярьж зөвөөр ойлгох бололцоо байхгүй бөгөөд дээр дурьдсан ташаа орчуулгаас болж Монгол хүн “сайн муугийн тухай мэдлэггүй”, “зөв буруугийн тухай мэдлэггүй”, “сайхан муухайгийн тухай мэдлэггүй”  болж төөрөгдөлд орон хөгжлийн гарцаа олж чадахгүй гацчихаад байна. Дээр дурьдсан жишээнээс гадна оюуны болоод мэдлэгийн салбарын ухагдахууны төөрөгдөл асар их байна.

17-р зууны үед Францын “энциклопедчид” Грек болон Латин хэлнээс хүн төрөлхтний мэдлэгийг Франц хэлэнд суулгахын тулд нэр томъёо үгний оновчтой сонголтыг онолын үндэслэлтэйгээр хөгжүүлж Франц хэлийг хүн төрөлхтний мэдлэгийн хэл болгож, Франц үндэстнийг аврах хөдөлгөөнийг өрнүүлж чадсан юм. Энэ хөдөлгөөн мөн Англи болон Германд явагдсан байдаг.

Францын “энциклопедчид” хүн төрөлхтний оюуныг “үнэн”, “оновчтой”, “хурц тод” байлгахын тулд ийм нэгэн үндэслэлийг гаргаж байсан.

“Үгийн бантан бол Өгүүлбэрийн бантан”

“Өгүүлбэрийн бантан бол Утгын бантан”

“Утгын бантан бол Ухааны бантан”

“Ухааны бантан бол Амьдралын бантан” гэж маш тодорхой хэлсэн байдаг.

“Оюуны терроризм”-той тэмцэх асуудал бол Үндэстний Аюулгүй байдлын үзэл баримтлалын чухал хэсэг байх ёстой. Хүн төрөлхтний мэдлэг суусан үндэстэн үгийн сонголт нэр томъёог тогтоохдоо зөвхөн “хэл бичгийн эрдэмт”-дээс бүрдсэн нэр томъёоны зөвлөл гэдгийг ажиллуулдаггүй. Харин үндэстний стандартын байгууллагууддаа хэлний философич, оюуны философич, улс төрийн философич, эдийн засгийн философич, шинжлэх ухааны философичдоос бүрдсэн мэргэжлийн бүх салбарын эрдэмтдийг багтаасан зөвлөлөөр үгийн сонголт нэр томъёог тодорхойлж стандарт болгон хэрэглэдэг.

Харин манайд бүх нэр томъёог Монголчлох тухай хийрхэл явагдаж байна. Мэдлэг суусан Англи, Франц, Герман хэл нэр томъёог тогтоохдоо тухайн нэр томъёо нь ямар хэлнээс гаралтай түүгээр нь авч хэрэглэдэг дэлхийн жишиг байдаг.

Монголын улсын төрийн тэргүүн, Монгол үндэстний эв нэгдлийн бэлгэдэл эрхэм ерөнхийлөгч та Монгол үндэстний эсрэг “оюуны терроризм”-ийг таслан зогсоох хөтөлбөрийг хэзээ хэрэгжүүлж эхлэх вэ?

Ямар ч мөнгө байгаад, ямар ч сайхан төсөл хөтөлбөр байгаад “оюуны терроризм”-ийг таслан зогсоохгүй л бол хөгжил цэцэглэлт Монголд хэзээ ч ирэхгүй, Монгол хүн хэзээ ч сайхан амьдрах бололцоо үгүй. “Оюуны терроризм” бол үндэстний хөгжлийн эсрэг ноцтой гэмт хэргийн шинжтэй асуудал гэдгийг бүх Монголчуудад ойлгуулж хөгжил цэцэглэлтийн асуудлыг хурдан шийдвэрлэхгүй бол Монгол үндэстэн бол өөрийн бүтээсэн бүх үнэт зүйлсээ уландаа гишгэх ноцтой үр дагавар гарах аюултай.

Цаашлаад үндэстэн сөнөх аюултай хэмээн танд хандан энэхүү ил захидлыг илгээж байна.  Таныг ард түмнийхээ төлөө сайн сайхныг хийж бүтээнэ гэдэгт итгэж байна.

 

Монголын төлөө эрэлхэг зоригт залуучуууд:

Б. Буджаргал

Д. Санчир

А. Ганбаатар

Б. Гансүх

Б. Баттүвшин

Л. Болортулга

Б. Үнэнбат


URL:

Сэтгэгдэл бичих