СИНГАПУРТ ЦАГААЧЛАЛЫН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАВ
СИНГАПУР. /Эн-Эйч-Кэй/. Цагаачдыг нэмж хүлээн авах тухай заасан шинэ хуулийг эсэргүүцэн хэдэн мянган сингапурчууд жагссан нь энэ тайван улсын хувьд ховорхон үзэгдэл болов. Харин эг эмэгтэйд ноогдох төрөлтийн хувь 1,2 болж унасан өнөө үед ийм хууль гаргах шаардлагатай байсан гэж тус улсын Засгийн газар үзэж байгаа ажээ.
Сингапурын 5,2 сая хүн амын 40 хувийг гадаадын цагаач нар эзэлдэг. Засгийн газар хүн амаа 2030 он гэхэд 6,9 сая болгох зорилт тавьсан юм.
Сингапурын төв талбайд болсон эсэргүүцлийн жагсаалд 4000 гаруй хүн оролцсон бөгөөд жагсаалыг хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаас санаачлан зохион байгуулж, хэвлэл мэдээллийнхнийг урьсан ажээ.
Иргэд цаггаачдын тоо өссөнөөр үл хөдлөх хөрөнгө, боловсролын үнэ өртөг хөөрөгдөх аюултайн дээр эмнэлэг, нийтийн тээвэр зэрэг үйлчилгээний чанар муудах зэрэг байдлаар ард иргэдийн амьдралд дарамт учруулна гэж үзэж байна.
Зарим жагсагч нэг сая гаруй цагаачдыг хүлээн авах гэж байгаа Засгийн газраа өөрсдийн дуу хоолойг сонсохгүй байгаад бухимдаж буйгаа илэрхийлжээ.
Нэг намын тогтолцоотой тус хот-улсын хувьд олныг хамарсан жагсаал цуглаан нь ховор үзэгдэл билээ.
Л.Урангуа
URL: