Монгол эмэгтэйг улс дамнан эрэн сурвалжилж эхэллээ
Нийгэмд хор хохирол учруулахуйц аюултай гэж үнэлэгдэж байгаа Монгол иргэн хоёроор нэмэгджээ. Тодруулбал, Монголын иргэн, 21 настай Тодруулын Аятунгааг хүүхдийн эсрэг өдүүлсэн гэмт хэрэг, мансууруулах төрлийн бодис худалддаг бүлэглэлийн гишүүн гэх шалтгаанаар, 47 настай Батчулууны Солонгыг мөн шалтгаанаар эрэн сурвалжилж эхэлжээ.
Тэднийг Филиппин улсын Хууль сахиулах албаны хүсэлтээр Интерпол эрэн сурвалжилж байгаа бөгөөд 40 настай П.Вендо гэгчтэй хамтран нутаг нэгтнээ хүний наймааны золиос болгосон байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.
Б.Ширнэн
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: