МИАТ-ийн хэрэгт Г.Алтан холбогдсон уу

altan2-300x251Таван улс дамжуулан мөнгө угаасан, хохирол нь 6.9 сая ам.доллар давсан гэх МИАТ-ын хэрэгт  агаарын тээврийн компаниудын удирдлагууд, тэдний гэр бүл, туслах зэрэг олон хүн холбогдоод буй.  Харин сүүлийн үед эл хэрэгт “Алтжин” компанийн Г.Алтан холбогдсон байж болзошгүй талаарх яриа дэгдэв. Учир нь  их хэмжээний алдагдалд орсон түүний өрийг барагдуулахаар тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж тусалсан гэх. Тодруулбал, Ц.Нямдорж МИАТ компанийн захирлаар Б.Эрдэнэбилэгийг тавьж Г.Алтантай холбож өгсөн гэх яриа ч газар авч байна. Гэсэн ч эл мэдээллийг баттай үнэн гэх эх сурвалж байхгүйн улмаас Г.Алтангийн тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд “мартагдах” дөхлөө. Үнэхээр Г.Алтан энэ хэрэгт холбогдвол үүний цаана улс төрийн гар хөл орсон эсэх нь тогтоогдох магадлалтай аж.

Ямартай ч “Монголиан Эйрлайнес”  компанийн захи­рал Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг нарыг цагдан хорьсон хэвээр байна.


URL:

Сэтгэгдэл бичих