“Улаанбаатар такси”-ны жолооч үйлчлүүлэгчээ зоджээ
Шинийн хоёрны өдөр “Улаанбаатар такси”-ны жолооч үйлчлүүлэгчээ зодсон хэрэг гарчээ. Тус өдөр 20:00 цагийн үед Хэнтий аймгийн Цэрэнмандал сумаас иргэн Э хотруу “түлхүүр” хүргүүлэхээр “Улаанбаатар такси”-ны жолоочид 10 мянган төгрөгөөр тохиролцож хүргүүлэхээр гарчээ. Гэтэл маргааш өдрийн үдээс хойш хүргэж өгсөн гэнэ. Түлхүүр хүлээж авсан эзэн нь жолоочид оройтууллаа хэмээн бухимдсан байна. Харин жолооч түлхүүрийн эзнийг уурласан шалтгаанаар зодож нүүрэн хэсэгт нь гэмтэл учруулжээ. Хохирогч гомдолтой хэмээн өргөдөл гаргаад байгаа юм байна. Түүнчлэн Баянгол дүүргийн XII хороо 28-р сургуулийн хажууд 01:00 цагийн орчим 28 настай эмэгтэй А-г 22 настай хоёр залуу бүлэглэн зодож, гар утсыг нь булаан авсан байна. Хэрэгтнийг үйлдэл дээр нь цагдаагийн албан хаагчид барьсан бөгөөд харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.
www.inet.mn
URL: