Карен Барлет: Солирын дэлбэрэлтийн хүч цөмийн 20 бөмбөгтэй тэнцэж байсан

tsaraӨнгөрсөн баасан гарагт ОХУ-ын Уралын ойролцоо солирын хэлтэрхий унаж, 1200 гаруй хүнийг бэртээсэн билээ. Энэ үйл явдалтай давхцаж манай гаригтай “2012 DA14” нэртэй жижиг гариг тун ойрхон зөрсөн талаар Дэлхийн сансар судлалын төвийн одон орон судлал, солирын эрдэмтэн Карен Барлет “www.shtf411.com” сайтад сонирхолтой ярилцлага өгсөнийг орчуулан хүргэж байна.

-Сайн байна уу. Ойрын жилүүдэд болж байгаагүй томоохон үйл явдал өнгөрсөн баа­сан гарагт болж өнгөрлөө. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Солирын бороо орсон бүс нутгийн хувьд баасан гарагийн өдөр харин манай цагаар пүрэв гараг болно. Өмнө нь манай НАСА-гийн албан ёсны цахим хуудсанд дэлхий рүү асар хурдтай солирын хэлтэрхийнүүд ойртож, хаа нэг газар солирын бороо орох магадлалтай талаар анхааруулга мэдээг цацаж байсан. Одон орон судлаачдын таамаглаж байснаар солирын хэлтэрхийнүүд дэлхийн агаар мандалд нэвтэрч, ОХУ-ын Урал мужын хэд хэдэн хотуудад багагүй хохирол учрууллаа. Тодруулбал, Челябинск, Курганск, Тюмень, Свердловск болон Казахстаны зарим нутгуудыг хамарлаа. Хохирлын хэмжээ эхэндээ 500 байсан бол одоо 1200 гаруй хүн бэртэж гэмтсэн гэсэн тоо гараад байгаа. Мэдээж дэлхийн түүхэнд ойрын хэдэн жилд болж байгаагүй гараг эрхэсийн томоохон үйл явдал боллоо.

-Нийт хохирогчдын 200 гаруй нь жаахан хүүхэд байсан талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн агент­лагуудаар мэдээлсэн. Их хэм­жээний байшин нурсан. Ер нь нийт хохирлын хэмжээ эцсийн байдлаар ямар гарсан талаар танд мэдээлэл байна уу?

-Хохирлын хэмжээ эцсийн байдлаар гараагүй байна. Урьдчилсан байдлаар 35 сая ам.долларын хохирол гараад байгаа бололтой. Үүнд нурсан байшин барилга, гэмтэж бэртсэн хүмүүсийн эмчилгээний зардал зэрэг багтана. Мөн тус улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу тусгай баг гарч солирын борооноос үүдэлтэй хог хаягдалыг зайлуулах зэрэгт хөрөнгө гаргаж байгаа.

-НАСА-гаас мэдэгдэхдээ дэл­хий рүү 10 тоннын жинтэй солир ойртож байгаа гэж байсан. Гэтэл та бүхний мэдээлж байсан солир агаар мандалд ороод задарсан уу бага хэмжээтэй байсан. Үүнийг та тайлбарлаж өгөхгүй юу?

-Агаар мандалд 10 тонн жинтэй солирыг бутлахад хангалттай хүч бий. Дээрээс нь дэлхийн татах хүч ч нөлөөлсөн. Солир ямар төрлийн, хаанаас ирсэн болохыг олж тогтоогоогүй байна.  Судалгааны баг ОХУ-д ажиллаж байгаа. Бидний яриад буй 10 тоннын жинтэй солир агаар мандалд задран, хамгийн том хэлтэрхий нь Челябинскийн дээгүүр өнгөрч, Чебаркуль нуурын орчимд 54 мянган км цагийн хурдтайгаар унасан байсан.

-Солирын хүчний талаар хүмүүс янз бүрээр ярьж байна. Зарим нь багахан хэмжээний цөмийн бөмбөгнөөс хүчтэй гэх юм. Энэ талаар та тайлбар өгөхгүй юу?

-Энэхүү солир дэлхий дээр унах үед ялгарсан энерги нь бага хэмжээний атомын бөмбөг тэсрэхтэй адил байсан нь үнэн. Солирын дэлбэрэлтийн хүч цөмийн 20 бөмбөгтэй тэнцэж буйг одоогоор судлаачид баталж буй. Энэ нь 300 килотонны хэмжээтэй гэсэн үг. Тиймээс  энэ удаагийн солир 1908 онд Тангадын солироос хойш манай гаригт унасан хамгийн том солир болж байгаа юм.

-Дэлхий нийтийг айлгаж байсан бас нэгэн зүйл бол жижиг хэмжээний “2012 DA14” гараг манай дэлхийтэй 27700 км-ийн зай­тай зөрсөн явдал?

-Иймэрхүү жижиг гарагууд дэлхийн түүхэнд үе, үе ойрхон зөрсөөр ирсэн олон баримт бий. “2012 DA14” нь дэлхийтэй 27700 километрийн зайтай, 7.8 километр секундын хурдтай зөрсөн. Энэхүү гаригын диаметр нь 45 метр бөгөөд 130 мянган тонн жинтэй байна. Хэрвээ дэлхийтэй мөргөлдсөн бол дэлхийд цөмийн 300-500 бөмбөгтэй дүйцэхүйц хэмжээний хохирол учруулах байсан гэдгийг НАСА-гийн эрдэмтэд олж тогтоолоо. Дэлхийн татах хүч, соронзон орон зай, манай гаригтай мөргөлдөхгүй байлгах бүхий л арга хэмжээг амжилттай авсан. Өөрөөр хэлбэл, чиглэлд нь урьдчилан өөрчлөлт оруулах ажиллаагааг хийсэн гэж ойлгож болно. Мөн “2012 DA14” жижиг гаригийг дэлхийтэй хамгийн ойртон ирж, зөрж өнгөрөх үеэр зүүн Европ, Ази, Австралид амьдардаг хүмүүс сайн чанарын дуран авиа болон гар доорхи телескопоор харах бүрэн боломжтой байсан. Дашрамд дуулгахад жижиг гариг дэлхийтэй зөрж өнгөрсөн нь ОХУ-ын Урал орчимд солир унасантай ямар ч холбоогүй гэдгийг хэлмээр байна.

-Солир унах үед иргэд дүрс бич­лэгийн камер, гар утсаараа болсон үйл явдлыг бичиж авсан байсан. Энэ бүх баримтуудыг нэгтгэх үү?

-Энэ талаар тодорхой хэлж мэдэх­гүй байна. Ямартай ч солир унах үед дайн болж байгаа мэт аймшигтай байсан талаар гэрчүүд мэдэгдсэн. Хүчтэй доргилт, бөмбөг тэсэрч буй мэт дуу чимээ нь аймшигтай байсан бөгөөд 20-30 минут үргэлжилсэн гэсэн.

 

Б.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих