Солонгост гэрээгээр ажиллах иргэдийн Солонгос хэлний шалгалт өөрчлөгджээ
2013 оноос эхлэн БНСУ-д гэрээгээр зорчих иргэдийн өгдөг Солонгос хэлний шалгалтанд өөрчлөлт оруулсан тухай Монгол дахь БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар мэдэгдэл гаргажээ.
СХТТШ-ын даалгавар боловсруулах журамд өөрчлөлт орсон тухай мэдэгдэл
СХТТШ-ын чанарын үнэлгээг дээшлүүлэх, мөн солонгос хэлний мэдлэг чадвар сайтай ажиллах хүч шалгаруулж авах зорилгоор шалгалтын даалгавар боловсруулах журам дараахтай адил нийтэд хаалттай арга руу шилжиж байгааг мэдэгдэж байна. Шалгалтанд бэлдэхдээ үүнийг анхаарахыг хүсье.
СХТТШ-ын даалгавар боловсруулахад орсон өөрчлөлт
Он |
2012 он түүнээс өмнө |
2013 оноос хойш |
Орсон өөрчлөлт |
Нийтэд ил тестийн эмхтгэлээс даалгаварыг боловсруулж байсан. - нийтэд ил тестийн эмхтгэлээс зарим хэсгийг оруулдаггүй байсан. (10-50%) |
Солонгос хэлний стандарт сурах бичгэнд үндэслэн 100% нийтэд ил бус даалгавараас боловсруулна. |
· СХТТШ-ын даалгавар боловсруулахад Солонгос хэлний стандарт сурах бичиг гарын авлага болгон ашиглагдана.
“ Солонгос хэлний стандарт сурах бичиг” нь дараах цахим хуудсуудад тавигдсан байгаа тул шалгалтанд бэлдэхдээ ашиглана уу.
“Солнгос хэлний стандарт сурах бичиг” номыг үнэгүй татаж авах цахим хуудсууд
Ангилал |
Агуулга |
Цахим хуудасны хаяг |
БНСУ-ын АҮХНХЭГ-ын цахим хуудас |
Сурах бичгийн файл (PDF, Сонсох ) |
http://www.hrdkorea.or.kr/3/3/3/2/1 |
СХТТШ-ын цахим хуудас |
Сурах бичгийн файл (PDF, Сонсох ) |
http://epstopik.hrdkorea.or.kr |
SNS (Facebook) |
Сурах бичиг хэвлэгдэн гарсан мэдээ болон цахим хуудасны линк |
http://www.facebook.com/wowHRDKOREAEPS |
Хөдөлмөр эрхлэлтийн Зөвшөөрлийн Тогтолцооны цахим хуудас |
Сурах бичиг хэвлэгдэн гарсан мэдээлэл (линк) pop-up ( 15 орны цахим хуудас бүрээр pop-up- англи хэл дээр) |
http://www.eps.go.krЭх хэл сонгох үйлчилгээг сонгоно. |
Т.Анир.ugluu.mn
URL: