МУГТ Н.Түвшинбаяр зодог тайлна
Олимпын аварга, МУГТ Н.Түвшинбаяр зодог тайлна гэсэн шум гарлаа. Тэрээр сар шинийн өмнөхөн АНУ-ыг зорьж өвдгөндөө авсан гэмтлээ эмчлүүлэхээр явсан. Гэвч гавьяат тамирчны маань эмчилгээ үр дүнд хүрэхгүй байгаа бололтой.
Түүний гэмтлийн хувьд өвдөгний гол дөрвөн шөрмөсний нэг загалмай хэлбэрийн шөрмөс нь тасарсан гэсэн онош гарсан юм. Н.Түвшинбаярыг зодог тайлнаа гэдгийг баримтжуулж буй нэг мэдээлэл нь өнгөрсөн долоо хоногт гарсан Монгол улсын шигшээ багийн тамирчдын нэр дотор түүний нэр байхгүй харин дасгалжуулагчдын нэрсэд орсон байсан билээ.
26 настай олимпын аварга маань зодог тайлсан ч өөрийнхөө араас гарах олон аваргуудыг дасгалжуулах биз ээ.
М.Сониуч.ugluu.mn
URL: